Обамагийн нэрэмжит Чикагогийн Их Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

2018-03-13

Обамагийн нэрэмжит Чикагогийн Их Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа. Дэлхийн өнцөг булан бүрийн манайлагч залууст өөрсдийн тэтгэлэгт хөтөлбөрөө санал болгож байна.

Өргөдөл гаргагч нь англи хэлний өндөр боловсролтой байх ёстой бөгөөд өргөдлийг англи хэл дээр бичиж өгөх ёстой.*

Тэтгэлгийн мэдээлэл:

  • Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа 2018 оны 4 сарын 10нд дуусна.
  • Өргөдөл гаргагч нь Магистрын түвшин суралцана.
  • Суралцах чиглэл “Олон улсын төрийн бодлого”.
  • Обамагийн нэрэмжит тэтгэлэгт сургалтын төлбөр, амжиргааны зардал, ном болон бусад сургалтын материалыг хангах ба эрдэм шинжилгээ, судалгааны ажилд зориулсан нэмэлт хөтөлбөр ч бий.

Тэтгэлэгт хөтөлбөрт тавигдах шаардлага:

  • Мэргэжлээрээ 3 - 5 жил ажилласан байх, ур чадвараа дээшлүүлэх хөтөлбөрт хамрагддаг байх.
  • Сайн дурын үйл ажиллагаанд тогтмол оролцдог, нийгмийн идэвхтэй байх.
  • Дэлхий дахинд тулгарч буй асуудал дээр төвлөрөх.
  • Тэтгэлэгт хөтөлбөр дууссаны дараа өөрийн эх орны хөгжил болон олон улсын харилцаанд хувь нэмрээ оруулах.

Хэрвээ эдгээр болзолууд таатай сонсогдож байвал “Обамагийн нэрэмжит тэтгэлэг” хөтөлбөр танд бүрэн нээлттэй. Таны суралцах сургууль бол “Чикагогийн Их Сургуулийн Харрисийн нэрэмжит төрийн бодлогын сургууль” юм. Мөн уг тэтгэлэгт хичээлээс гадуурх нэмэлт үйл ажиллагааны зардлууд ч багтсан байгаа.

Англи хэлний чадвар/шаардлага:

Өргөдөл гаргагчийн Англи хэлийг (TOEFL) - ийн оноогоор шийдвэрлэнэ. Харрисийн их сургуулийн код 1849, 1832 бөгөөд хоёуланг нь ашиглаж болно. Таны (TOEFL) -д өгсөн шалгалтын дүнг “ETS буюу боловсролын тестийн байгууллага” тухайн сургууль руу шууд илгээнэ.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах вэб сайт: https://harris.uchicago.edu/obama-scholars