Валентинаар авсан хамгийн “муухай” бэлэгнүүд

2018-02-12

Жил бүрийн хоёр сард маш олон баяр давхцдаг. Энэ удаад ч мөн адил. 

Залуу хосуудын хайраа илчилж, хамтдаа сайхан байдаг Валентин энэ удаад битүүний өмнөх өдөр таарч байгаа билээ. Мэдээж энэ талаар сошиал орчинд зарим нь юун валентин цагаан сарын буузаа чимх гэж байхад, нэг хэсэг нь валентинаар хайртдаа бууз хийж өгч баярлуулна гэж хошигнож байна. тэд үнэхээр хайртдаа бууз хийж өгөх юм биш биз...  

Яг үнэндээ эрчүүд маань биднийгээ баярлуулах гэж байдгаараа хичээж чармайдаг л даа. Гэхдээ мэрийгээд мэрийгээд “амжилтанд хүрдэггүй” тохиолдол ялангуяа бэлэг сэлтний асуудал дээр нэлээд гараад байх шиг. Ингээд та бүхэнд валентиниар авсан хамгийн онцгүй 10 бэлгийн тухай сонирхолтой тохиолдлыг хүргэе. /ЖИЧ: Болсон явдал/

1. Амьдралдаа авч байсан хамгийн сонин бэлэг бол Автерк байсан юм. 

   Би Валентиний өдрөөр нөхрөөсөө автерк,  набор бэлгэнд авсан юм байна. Би биш нөхөр маань л хэрэглэдэг юм чинь, мань эр ер нь өөртөө зориулаад авсан юм бишүү гэж бодогдоод байгаа.

2. Найз бүсгүй маань валентинаар найз залуугаас ил захидал авч байхад харин би үхрийн мах

Би яг үнэндээ нүдэндээ ч итгээгүй. Ноднин найз бүсгүй маань үерхдэг залуугаасаа ил захидал, цэцэг бэлгэнд авлаа.

Харин миний хайрт надад юу авчирч өгсөн гээч! Түргэн хоолны газраас авсан үхрийн шарсан мах… Үнэхээр уйлмаар байсан шүү... 

3. Намайг хүнд ажлаас чөлөөлж байгаа нь тэр байх гэж л бодсон. Гэхдээ шал угаагч шүү дээ

Нөхрийгөө Валентины баярын бэлэг хэмээн автомат шал угаагч авчирч өгөхөд би бараг уйлах шахсан даа.

Гэхдээ тэр минь намайгаа хүнд ажлаас чөлөөлж байна гэж бодсон юм шиг байна билээ.

4. Даанч хугацаа нь дуусаад хатаж хөгцөрчихсөн чихэр байсан

Миний нөхөр надад овоо үнэтэй чихрийн цуглуулга авчирч өгсөн юм. Даанч хугацаа нь дуусаад хатаж хөгцөрчихсөн байсан.

5. Яагаад ийм мэдрэмжгүй юм бэ гэж бодож байлаа

Би дугуй засварын иж бүрэн хэрэгслийг ашиглах заавартай нь бэлгэнд авч байсан гэвэл яах вэ? Өөрөө ч гайхаж байлаа. Бид хоёр гэр бүлээрээ дугуй засварын газар ажлуулдаг л даа.  Гэхдээ тэглээ гээд ийм бэлэг өгнө гэдэг мэдэхгүй ээ. Зарим эрчүүд яахаараа ийм дэндүү романтик биш байдаг байнаа? Одоо гэхдээ ажлын багаж хэрэгсэл минь шүү дээ. кккк 

6. Тик-так

Салсан найз залуу маань 3 хайрцаг үрлэн чихэр, бас Гэр ахуйн барааны дэлгүүрт хогоороо байдаг пицца зүсэгч бэлэглэсэн гэж байгаа. Яагаад салсан маань ойлгомжтой байгаа биз?

7. Надад өгсөн тэр цэцэгнээс харшилтай байсныг хэлэх үү. Үхэх шахаж билээ

 

Би нэг Валентины өдрөөр Hyacinth хэмээх харахад үзэмжтэй ч айхтар хурц үнэртэй цэцэг бэлгэнд авч харшил хөдлөөд ёстой үхэх шахаж билээ.

Бүр эмнэлэгт хэвтэж, нилээд үнэтэй эмчилгээ хийлгэж байж гайгүй болсон шүү.

8. Чи энэ гөлгийг 150-иар зарна гэж байсан биз дээ гэсэн шүү дэээ. 

2 дахь нөхөр маань пудел хав бэлэглэв. Болно л доо. Гэхдээ нэг “но” байна. Энэ бэлэг нь миний нохойны гөлөг юм л даа. “Чи чинь Валентиний өдрөөр надад өөрийн маань нохойг бэлэглээд байгаа юм уу, хаашаа юм?” гэтэл “ Чи энэ гөлгийг 150-иар зарна гэж байсан биз дээ. Би чамд 150 мянгын бэлэг өглөө шүү” гэж авдаг байгаа.

9. Хайрын үнэр:

Би үнэртэй ус гэж нэг их сүйд болдоггүй л дээ. Гэвч найз залуу маань тоосонгүй. Валентиний өдрөөр сүрчиг бэлэглэдэг юм. Тэгээд ч зогсохгүй “Энэ ээжийн маань үнэртэй яг адилхан” гэж хэлээд шуудхан хүзүү рүү шүршиж орхив.

Үнэхээр хэлэх ч үг олдоогүй....

10. Үнэхээр эвгүй захидал байсан

Нөхөр маань Валентиний өдрөөр гоёмсог ил захидал өгөхөд их л сайхан санагдаж байлаа. Түүн дээрээ  “Чи бол миний учирч явсан хамгийн сайн хүүхнүүдийн нэг” гэж бичсэнийг унших хүртлээ шүү.