Өсвөрийн энтрепренёруудын олон улсын тэмцээнд урьж байна

2018-02-09

Global Youth Entrepreneurship Challenge (GYEC) уралдаан нь Японы Center for Entrepreneurship Development болон Индонезийн SURYA Institute –с зохион байгуулдаг олон улсын өсвөрийн энтрепренёруудын ур чадварыг хөгжүүлэх зорилго бүхий уралдаан юм. 
Энэхүү уралдаанд 2015 оноос Монгол улсаа төлөөлөн Хөгжлийн Шийдэл ТББ нэгдсэн бөгөөд эхний жил олон улсын шүүгчээр оролцож байсан бол 2016 оноос өөрийн орны өсвөрийн энтрепренёруудыг Хүүхдийн Ивээн Сантай хамтран бэлтгэж амжилттай оролцуулж эхэлсэн билээ.  Түүнчлэн 2017 онд Монгол улсаа төлөөлөн анхны багууд хэмжээнд өрсөлдсөн юм. 

Хэн оролцож болох вэ?

  • Сургуулиа төлөөлсөн баг тус бүр өнөөгийн нийгэмд тулгарч буй ямар нэгэн асуудлыг шинэлэг, бүтээлч аргаар шийдсэн бизнесийн бүтээгдэхүүн санаачлан. Тэр бүтээгдэхүүнээ хэрхэн амжилттай бизнес болгох талаар бизнес төлөвлөгөө гарган бүтээлч сэтгэлгээ, инновациараа өрсөлдөнө. 
  • Улаанбаатар хотын 10 жилийн сургуулийн ахлах ангийн сурагчид оролцох боломжтой. Тэмцээнд 8 хүртэлх гишүүний бүрэлдэхүүнтэй багаар оролцоно.
  • Багийн гишүүн тус бүр Монгол Улсын ЕБС-ийн ахлах ангийн сурагч 16-19 насны байх.

Уралдааны үе шат

1 үе шат: “Бидний амьдралыг сайжруулах шинэ санаа” 300 үгтэй зохион бичлэгийн уралдаан 
2 үе шат: Зохион бичлэгийн уралдаанд шалгарсан хүүхдүүд 1 сарын энтрепренёршипийн тусгай хөтөлбөрт хамрагдана. 
3 үе шат: Улаанбаатар хотын хэмжээнд зохион байгуулагдах Өсвөрийн Энтрепренёруудын уралдаанд оролцоно. (сургууль бүр нэг баг болон өрсөлдөнө.)

Сургууль дээр явагдах үйл ажиллагаа 

  • Энтрепренёршипийн үндсэн ойлголт сэдэлжүүлэх лекц 
  • Оролцох сурагчдын зохион бичлэгийн уралдаан
  1. Зохион бичлэг хүлээн авах хугацаа 02/5/2018 - 02/23/2018
  2. Эхний шатны дүн 02/26/2018
  3. BEST Энтрепренер сургалт 03/01/2018 – 04/02/2018
  4. Улаанбаатар хотын хэмжээний уралдаан 04/08/2018

Тэмцээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/GYECmongolia/ фэйсбүүк хаягаар болон http://entreplanet.org/GYEC/ GYEC Олон улсын тэмцээний цахим хуудаснаас авна уу.  
Холбоо барих: 9984-5496, [email protected]