Гуравдугаар ээлжинд хичээллэдэг хүүхдүүдийг автобусаар гэрт хүргэж өгдөг боллоо

2018-02-07

Нийслэлийн цагдаагийн газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсээс "Хүүхэд хамгаалал" хэсэгчилсэн арга хэмжээг хэрэгжүүлж байгаа юм. Энэ хүрээнд Нийслэлийн боловсролын газар, Нийслэлийн тээврийн газартай хамтран гуравдугаар ээлжинд хичээллэж буй хүүхдүүдийг автобусаар гэрт нь хүргэж өгдөг болжээ. 

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 9, 12, 65, 107, Хан-Уул дүүргийн 52, Баянзүрх дүүргийн “Амгалан” цогцолбор, 44 дүгээр сургуулийн гуравдугаар ээлжинд хичээл нь ордог сурагчдыг гэрт нь хүргэж өгч байгаа аж. 

Гуравдугаар  ээлжинд хичээллэж байгаа 500 орчим хүүхдийг 12 чиглэлийн 12 автобусаар гэрт нь хамгийн ойр цэгт хүргэж өгснөөр гэмт хэрэг, зөрчилөөс урьдчилан сэргийлэн хүүхдийн аюулгүй байдлыг хангаж байгаа юм.

Эх сурвалж: ЗЦГ