Сурагчдын амралтын хуваарь шинэчлэгдлээ

2018-02-06

Сурагчдын гуравдугаар улирлын болон зуны амралтын хуваарь шинэчлэгдлээ.

Тус шинэчлэлтээр аймаг, сум, тосгон, багийн сургуулийн бага, дунд, ахлах ангийн 3 дугаар улирлын амралтыг 3 дугаар сарын 26-ны өдрөөс 4 дүгээр сарын 8-ны өдрийг хүртэл харин нийслэлийн бага, дунд, ахлах ангийн сурагчдын 3 дугаар улирлын амралтыг 3 дугаар сарын 22-оос 4 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал амрахаар болжээ. 

Ингээд БСШУСЯ-ны сайдын тушаалыг бүрэн эхээр нь хүргэе.