БНСУ-ын Засгийн газрын магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөрт зарлагдлаа

2018-02-06

БНСУ-ын  магистр, докторын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа. 

2018 онд тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй оюутанд тавигдах болзол 

1. Иргэншил

  • Монгол улсын иргэн байх(өөрөө болон эцэг эх бүгд Монгол улсын харъяат иргэн байна)
  • БНСУ-ын давхар иргэншилтэй бол материал өгөх боломжгүй. 

2.   Нас

  • 2018 оны 9 сарын 1-ний байдлаар 40 нас хүрээгүй байх(1978.9.1-нээс хойш төрсөн иргэн)

3.   Боловсрол

  • Материал өгөх үедээ баклавр, магистр, докторын боловсрол эзэмшсэн буюу 2018 оны 8 сарын 31-ний байдлаар төгсөх ангийн оюутан байх
  • Материал өгөх үедээ төгсөх ангийн оюутан бол төгсөх гэж байгаа нь үнэн гэсэн тодорхойлолтоо өгөх бөгөөд 2018 оны 8 сарын 31-нээс өмнө дипломоо өгнө.
  • БНСУ-ын Их дээд сургуулийн баклавр, магистрт суралцаж төгссөн  хүн материал өгөх боломжгүй.
  • БНСУ-ын Их дээд сургуульд солилцооны оюутнаар сурч байсан бол материал өгч болно.
  • 2018 оны 8 сарын 31-ний байдлаар төгссөн эсвэл төгсөх гэж байгаа БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгт оюутан БНСУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-аар дамжуулан материал өгч болно. (1 удаа л дахин материал өгөх боломжтой. )

4.   Дүн

 - Төгссөн сургуулийн дүнгийн дундаж(GPA) дараахтай адил бол материал өгөх боломжтой.

  • 4.0 бол 3.49
  • 4.3 бол 3.75
  • 4.5 бол 3.91
  • 5.0 бол 4.34
  • 100 хувиар тооцдог бол 90% дээш байх

- Дүнгийн үнэлгээг Appendix A.GPA хүснэгтээс харна уу.

  •  Дүн тань дээрх түвшинд хүрээгүй бол материал өгөх боломжгүй.
  •  Бүрдүүлж өгсөн дүнгийн тодорхойлолт дээр дундаж дүн бичигдээгүй эсвэл GPA-д хуваах боломжгүй бол төгссөн сургуулиасаа дүнгийн талаарх албан ёсны тайлбар хавсаргана.

5. Давуу эрх

  •  Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт(TOPIK)-ын 5-дугаар түвшнээс дээш түвшинтэй бол сонгон шалгаруулалтанд давуу эрхтэй.

Дэлгэрэнгүй танилцуулга мэдээлэл

Embassy of the Republic of Korea in Mongolia

976-11-32-1548

976-11-31-1157

[email protected]