Билл Гейтс-ын өнгөрсөн оны шилдэг гэж үзсэн таван ном

2018-01-12

Билл Гейтс  өнгөрсөн оны шилдэг гэж үзсэн таван номынхоо уламжлалт жагсаалтыг гаргажээ. Жагсаалтад нь  эдийн засаг, санхүү  голлосонгүй дэлхийн  нийтлэг асуудлын тухай номууд оржээ. Доор дурдагдсан таван номыг уншаарай гэж  дэлхийн тэргүүн баян зөвлөж байна. 

"Бидний хийж чадах шилдэг үйлдэл", Тхи Буи

Энэ графикийн бөгөөд намтарчилсан  роман нь нэгэн зэрэг эцэг, эх ба дүрвэгч байхын зовлонг өгүүлсэн дурсамж юм. 

Зохиогчийн гэр бүл 1978  онд Вьетнамыг орхин гарчээ. Тхи хүүхэд төрүүлсний дараа өөрийн эцэг, эхийн тухай илүү ихийг мэдэх хүсэлтэй болсон  аж.

"Буйн гэр бүлийн туршлага нь өргөн хүрээтэй мөн онцгой байгаа нь  намайг бишрүүллээ. Дөрвөн хүүхдийг хүмүүжүүлж байгаа эцэг, эх хоёртой тулгарч буй асуудлыг ямар ч эцэг, эх мэдэж авна. Зохиогч өөрийн гэр бүлийн төлөөх хариуцлагын их мэдрэмжийг гайхалтайгаар барьж чаджээ”.

"Байрнаасаа хөөгдөгчид:  америк хотын ядуурал ба баяжилт",  Мэттью Десмонд

Пулитцерийн шагналтны энэ ном нь Америкийн Милуоки хотын ядуусын хорооллын  хэдэн гэр бүлийн тухай өгүүлнэ. Ядууралд амьдарч байгаа америкчуудын дүрийг Десмонд чадварлагаар гаргажээ. 

АНУ-д ядуу байхыг зовлонг төсөөлөхөд өөрт нь их хэрэг боллоо гэж номыг Гейтс үнэлсэн байв.

"Надад итгэ: хайр сэтгэл, үхэл ба жаазын дэгдээхэйнүүдийн тухай дурьдатгал", Эдди Иззард

Инээдмийн жүжигчин Эдди Иззардын стендап (стенда́п; англиар stand-up comedy — олны өмнө жүжигчин шууд ярилцсан инээдмийн урлагийн төрөл) хэрхэн бүрэлсэн тухай түүхийг ном өгүүлжээ. 

Гейтсын яриаг нэг ч удаа харж сонсоогүй хүнд ном  төдийлөн сонирхолтой байж чадахгүйг тэр өөрөө анхааруулж байна. 

Жүжигчнийг бишрэгч бүрт энэ номыг уншихыг Гейтс зөвлөв. Түүний яриагаар, өөрийнх нь стендап-үг хэлэлт шиг инээдэмтэйгээр ном бичигджээ.

"Талархагч",  Виет Тан Нгуен

Ерөнхийдөө бол Гейтс америкчуудын нүдээр дэлхийг үзүүлсэн кино үзэж, номыг нь уншдаг.
Энэ ном харин түүнд таалагджээ. Номонд хоёр галын дунд байх нь ямрыг харуулсан вьетнамчуудын амьдралыг  бичжээ. 

"Талархагч" нь  өөрийгөө татан оруулсан аюул ба давхар туршуулын  бараан амьдралын тухай сонирхол татсан түүх ажээ.

"Эрчим хүч ба иргэншлэл: түүх", Вацлав Смил

Смил бол Гейтсийн дуртай зохиолчдын нэг юм. 

Гурил тээрэмдэхээр илжгийг ашиглаж байснаас эхлээд орчин үед эрчим хүчний сэргээгдэх эх сурвалжийг  хайж байгаа хүртэлх эринд эрчим хүч хүн төрлөхтний түүхийг  хэрхэн тодорхойлж өгсөн тухай зохиогч өөрийн номонд өгүүлнэ.

Ном урамтай уншигдана. Төгсгөлд нь та ухаантай болсноо мэдрэхээс гадна эрчим хүчний салбарын инноваци иргэншлэлийн хөгжилд хэрхэн нөлөөснийг илүү ойлгох болно.