Оюутнууд хоёрдугаар сарын 1-ийг хүртэл 500 төгрөгөөр зорчино

2018-01-08

Их, дээд сургууль, коллежид суралцдаг оюутнуудын өвлийн улирлын амралт эхэлсэн тул нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчдог смарт картны хэрэглээг хязгаарласан байна. Энэхүү  хязгаарлалт нь нэгдүгээр сарын 1-ээс эхэлсэн бөгөөд ирэх хоёрдугаар сарын 1-нийг хүртэл үйлчлэх аж. 

“Улаанбаатар смарт карт” ХХК дээрх шийдвэрээ нийслэлд харьяалагддаг бүх их, дээд сургууль, коллежид албан бичгээр хүргүүлсэн гэнэ. Иймээс оюутнууд ирэх хоёрдугаар сарын 1-н хүртэл 500 төгрөгөөр буюу үндсэн тарифаар зорчих юм байна.