Ээжүүдийн хэлсэн инээдтэй сургаалиуд

2018-01-05

Энэ бол уйлах, инээхийн завсраар үргэлж талархан санаж байх үгнүүд. Ийм сургаалийг ээжээс өөр хэн ч хэлэх вэ дээ? Ээжтэйгээ цуг уншаад инээгээрэй, ээжийнхээ “хөөрхөн явдлыг” нэмээрэй! 

 

  • Ээж маань бусдын хөдөлмөрийг хүндэлж байхыг заасан:

«Та хоёр бие биенээ алмаар байгаа бол гадаа гар, наад шалыг чинь би дөнгөж сая угаачихаад байна»


  • Ээж намайг бурханд мөргүүлж сургасан:

«Энэ муухай толбо арилаасай л гэж залбир!»


  • Бас логиктой сэтгэхийг заасан:

 «Яагаад гэх юм байхгүй, яагаад гэвэл би хэлж байна!»


  • Аливаа зүйлийн хор уршгийг бодож байхыг заасан:

«Одоохон орилохоо болихгүй бол, алган боов амсуулна шүү!»


  • Ээж маань шалтгаан-үр дагаврын уялдааг анх ойлгуулсан:

 «Цонхоор шагайж байж уначихвал дэлгүүр лүү дагуулж явахгүй шүү!»


 

  • Боломжгүй зүйлийг хийлгэж сургасан:

 «Наад амаа хамхиад хоолоо ид!»


  • Ээж маань надад тэсвэр, тэвчээр суулгасан:

 «Идэж дуусахаас нааш ширээний араас босохгүй шүү!»


  • Ирээдүйг эрэлхэгээр угтахад сургасан:

«За гайгүй ээ, гэртээ очиж байгаад чамайг даа...»


  • Өөрийгөө анагаах шидийг заасан:

«Сөлөр хараад байвал тэр чигтээ тогтчихдог юм»


  • Маш уян хатан байхад сургасан:

«Хар, наад шилэн хүзүү чинь хав халтар байна!»


 

  • Зайнаас мэдрэх увидаст сургасан:

«Зузаан цамцаа өмс, даарч байгааг чинь би мэдэж байна!»


  • Өндөр болгох эрдмийг заасан:

«Ногоо идэхгүй бол өсдөггүй юм»


  • Надад генетикийн үндсийг заасан:

«Аавынхаа аль мууг дуурайх юм даа!»


  • Биеэ зөв авч явахыг заасан:

«Эцэг шигээ аашлахаа боль!»


  • Байж болшгүй юманд итгэхийг сургасан:

 «Би чамайг нэвт шувт харж байна шүү»


 

  • Бүх юмыг эерэгээр харахыг заасан:

«Гэр гэж нохойн хороо!»


  • Цэцэн ухааны эх үүсвэрийг мэдрүүлсэн:

«Зүгээр л миний хэлснийг дага, дараа нь хараарай!»


  • Аливааг бодитоор хүлээн авахад сургасан:

 «Юмыг битгий хэтрүүлж бай гэж би чамд мянган удаа хэлсэн дээ!»


  • Бусдад атаархахгүй байхыг заасан:

«Чи бол сайн аав ээжийн хажууд жаргаж байгаа хүн, ингэж чадахгүй байгаа хүүхдүүд дэлхий дээр хэдэн саяараа бий!»