Эцэг эхчүүдийн ЗААВАЛ мэдэх ёстой 10 зүйл

2018-01-05

Хүүхдийн хүмүүжил төлөвшлийн 80-90 хувь нь эцэг эх, гэр бүлийн нөлөөнөөс бий болдог гэж Европын судлаачид үзсэн байдаг. Тийм ч учраас хүүхэд бол гэр бүлийн толь гэдэг билээ.  Хэдийгээр хүүхдийн оюун ухааны цар хүрээг сургалт хүмүүжлийн ажлаар тэлж өгдөг боловч хүний мөс чанар, сай­хан сэтгэл, гаргаж буй зан авир, бие хүний шинжүүд эцэг эхээс хуулбарлагдан бий бол­дог. Магадгүй та зарим үед хүүхдийнхээ гаргаж буй зан ави­раас өөрийгөө тольдон хардаг ч байж болох юм. 

Хүүхэд хүмүүжүүлнэ гэдэг амаргүй ажил. Хайрыг нь ихдүүлбэл улцгар, өөртөө итгэлгүй, бие даасан биш эсвэл эрхийн тэнэг нэгэн болчих гээд, багадуулбал хатуу ширүүн, хүний сэтгэлийг ойлгодоггүй, муу хүн болж өсчих гээд байна уу? Тэгвэл дараах зүйлсэд анхаарлаа хандуулаарай. Хэрэв таны хүүхэд хурдан уурладаг бол та түүнийг хангалттай магтдаггүй байж болох юм. Тэд зөвхөн муухай аашилснаар л анхаарал таны анхаарлыг татдаг бол та өөрийгөө эргээд нэг харах шаардлагатай болжээ гэдгийг санаарай.