Ухаан сорьсон хошин бодлогууд

2018-01-04

1. Хөлөг онгоц сүйрч нэгэн эр цор ганцаараа амьд үлджээ. Хүчтэй давалгаа түүнийг дан эмэгтэйчүүд амьдардаг арал дээр гарган шидсэн байна. Сайхь эр ухаан ороод хартал түүнийг тахилын ширээн дээр хэвтүүлчихээд алах гэж байна гэнэ. Гэхдээ үхэх хүний сүүлчийн үгийг сонсохоор зөвшөөрчээ. Түүний хэлсэн үгийг сонсоод эмэгтэйчүүд шийдвэрээ өөрчилж завь, хоол хүнс өгч гэр рүү нь буцаажээ. Тэр юу гэж хэлсэн юм бол?

2. Энэ бодлогыг 1-р ангийн хүүхэд 5 минутын дотор, харин ахлах ангийн сурагч 15 минут, оюутнууд 60 минутын дотор боддог гэнэ. Эрдэмтэн огт бодож чадаагүй аж.

Бодлого: «НХГДТЗДНЕА» - утгыг тайл!

3. УБ-Эрдэнэтийн чиглэлийн галт тэрэг хуваарьт цагаасаа 30 минут хоцорч явна. Өмнөөс нь ирж яваа Эрдэнэт-УБ-ын галт тэрэг бас хоцорч яваа. Гэхдээ 10 минутаар. Хоёр цуваа зөрөх үед аль галт тэрэг УБ-т илүү ойрхон байх вэ?

4. 20 метр урт, 3 метр өндөртэй хана 3 тонн жинтэй гэнэ. Элдэв тоног төхөөрөмж хэрэглэлгүйгээр  ханыг яаж нураах вэ?

5. Морь морин дээгүүр харайж байгааг хаана харж болох вэ?

6. Шерлок Холмс цэцэрлэгээр зугаалж яваад залуу бүсгүй үхсэн хэвтэж байхыг олжээ. Түүний халаасанд утас, «нөхөр» гэсний ард утасны дугаар байна гэнэ. Шерлок нөхөр лүү нь утасдаж «Эхнэр чинь үхчихлээ. Яаралтай ир!» гэжээ. Нөхрийг ирмэгц Шерлок Холмс цагдаа дуудаж эмэгтэйг нөхөр нь алсан болохыг хэлжээ. Тэр яаж мэдсэн байх вэ?