БНХАУ-ын Шанхай хотод Монгол оюутан амиа алджээ

2018-01-03

СЭРЭМЖЛҮҮЛЭГ МЭДЭЭ: 

БНХАУ-ын Шанхай хотод Монгол оюутан амиа алдсан харамсалтай хэрэг баярын өдрүүдэд гарсан байна. Тэрээр Шанхай хотод магистрийн зэрэг хамгаалахаар суралцаж байсан аж.

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны төлөөлөгч болон талийгаачийн ар гэрийнхэн нь өчигдөр /2018.01.02/ Шанхай хотыг зорьсон талаар эх сурвалж мэдээллэв.  Яамны зүгээс Шанхайд баг ажиллаж байгаа бөгөөд чухам юу болсныг тодруулсны дараагаар мэдээлэл өгөх боломжтой гэв.