ТАНИЛЦ: 2017 оны дэлхийн хамгийн шилдэг их, дээд  сургуулиуд

2017-12-29

“Times Higher Education” сэтгүүлээс жил бүр хийгддэг судалгааны үндсэн дээр дэлхийн шилдэг их, дээд сургуулиудын рейтингийг тогтоодог билээ. Сургуулиудыг сургалтын чанар, судалгаа шинжилгээний ажлын үр өгөөж, боловсролын шинэчлэлт, материаллаг баазын түвшин зэрэг хэд хэдэн шалгуураар үнэлдэг аж. Ингээд 2017 онд дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн дээд боловсрол эзэмшүүлж буй их, дээд сургуулиудийг боловсролынхоо чансаа, үнэлгээгээр тэргүүлж буй 10 сургуулийг танилцуулья. Энэ жил ямар сургуулиуд шилдэгт тооцогдож байгаа бол... 

10. Швейцарын Холбооны Улсын Цюрих хотод байдаг Технологийн Дээд сургууль нь дэлхийн топ их сургуулиудын жагсаалтанд 3 дахь удаагаа бичигдэж байна.

9. АНУ-ын Чикагогийн Их сургууль өнгөрсөн оныхоос нэг байраар дээшилж жагсаалтын 9-д багтжээ. Гэхдээ энэ сургууль өрсөлдөгч маш олонтой.

8. Британийн нийслэлд орших Эзэн хааны Коллеж 8-р байранд орж ноднин жилийн байр сууриа хадгалан үлдлээ.

7. Америкийн Нью-Жерси мужийн Принстоны Их сургууль 4 жил дараалан 7-р байранд бичигдэж байна.

6. 2011 онд 1-р байранд орж байсан Харвардын Их сургууль энэ жил өнгөрсөн жилийнх шигээ 6-р байранд жагсчээ.

5. Элит сургууль хэмээн тооцогддог Харвардтай зэрэгцэн Кембриж хотод байрладаг Массачусетсийн Технологийн Их сургууль өнгөрсөн оныхоос нэг шатаар доошилсон нь энэ.

4. Энэ удаа 4-р байранд орсон сургууль байхгүй гэнэ. Калифорни мужийн Стэнфордын Их сургууль 3-р байрыг энэ мужийнхаа өөр нэгэн сургуультай хуваан эзэлжээ.

3. Дээр өгүүлсэнчлэн 3-р байрыг хуваалцсан сургууль нь Калифорны Технологийн Дээд сургууль ажээ. Хоёул Америкийн шилдэг сургууль гэсэн алдрыг зүй ёсоор хүртдэг.

2. Энэ жил 2-р байрыг Их Британи аваад байна. Кембрижийн Их сургууль 2 шатаар ахижээ.

1. Дэлхийн шилдгийн шилдэг Их сургууль мөн л Нэгдсэн вант улсад тодорчээ. Энэ хүндэт алдрыг Оксфорд 2 дахь удаагаа хүртлээ.