Амжилтанд хүрсэн хүмүүс унтахынхаа өмнө ЮУ ХИЙДЭГ ВЭ

2017-12-07

Заримдаа өмнөх ажлаа амжуулахад хоногийн 24 цаг ч хүрэлцэхгүй мэт санагдах үе бий.  Тиймдээ ч зарим хүмүүс шөнө унтах нойроо хугаслаж, ажлаа амжуулдаг.  

Эмч мэргэжилтнүүдийн зөвлөж буйгаар насанд хүрэгчид шөнө 7-9 цаг унтах ёстой ажээ. Хүн шөнийн цагаар унтаж, амрахгүй хэт удаан явсны улмаас тархины үйл ажиллагаа болон эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг байна. Гэвч амжилтанд ихэнх хүрсэн хүмүүс шөнө маш цөөхөн цаг унтдаг байна. Тухайлбал, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп унтахад ердөө 4 цаг зарцуулдаг аж. Тэгвэл өндөр амжилтанд хүрсэн зарим хүмүүс унтахынхаа өмнө ямар нэгэн зүйлийг зуршил болгож хэвшжээ.

Тэд юу хийдэг вэ. Та ч бас тэдний туршлагаас санаа авч болно шүү дээ.

Билл Гейтс ном уншдаг

“Microsoft” корпорацийн үүсгэн байгуулагч нь Билл Гейтс өдөр бүр орондоо орохын өмнө нэг цаг ном уншдаг зуршилтай аж. Тэрээр хүн бүр долоо хоног бүр ном унших ёстой төдийгүй номын жагсаалттай байх ёстой гэж үздэг.

Шерил Сандберг утсаа унтраадаг

Тэрээр унтахаасаа өмнө заавал утсаа унтраадаг байна. Энэ тухайгаа Шерил Сандберг ярихдаа “Утсаа унтраахгүй болохоор тайван унтаж чаддаггүй. Маш зовлонтой байдаг” гэжээ.  

Шерил Сандберг бол Америкийн технологийн гүйцэтгэгч, идэвхтэн, зохиолч юм. Тэрээр “Facebook”-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал бөгөөд “Leanin”-ийн үүсгэн байгуулагч юм.

Ариана Хаффингтон

“The Huffington Post“ медиа группийг үүсгэн байгуулагч, ерөнхий редактор, бизнес эрхлэгч, зохиолч Ариана Хаффингтон өдөр бүр 7-9 цаг унтдаг аж. Тэрээр унтахынхаа өмнө халуун усанд орсныхоо дараа ном уншдаг ба бүх цахилгаан хэрэгслээ заавал унтрааж амардаг байна.

Опра Уинфри бясалгал хийдэг

Бизнес эмэгтэй, жүжигчин, продюссер, шоу нэвтрүүлгийн хөтлөгч Опра унтахынхаа өмнө бясалгал хийдэг байна. Тэр ч байтугай өөрийн гэсэн бясалгалын програмтай гэнэ.

Майкл Фелпс өндөрт гарч унтдаг

Сургалтынхаа үеэр Майкл Фелпс орчноо өөрчлөх зорилгоор өндөр орон дээр гарч унтдаг аж. Тэрээр өндөрт авирах үеэр булчингууд шаргуу ажиллаж, түүний биеийн алдагдсан хүчилтөрөгчийг хангахад тусалдаг гэж үздэг байна.

Гвинет Пэлтроу ихэвчлэн массаж хийдэг

Америкийн жүжигчин, дуучин, хүнсний зохиолч эрүүл хооллолтыг чухалчилдаг бөгөөд энэ нь шөнө унтаж амрахад нөлөөлдөг гэж үздэг аж. Тэрээр найман цаг мацаг барьсны дараагийн өдрийн өглөө 8 цагт өглөөний цайгаа уухыг зөвлөдөг ба унтаж амрах болон ажлын цагаа дуусмагц хөлдөө массаж хийдэг байна.

Элон Маск кофеноос татгалздаг

“SpaceX”, “Tesla”-ийн гүйцэтгэх захирал тэрээр өдөр бүр “Diet Coke”-оос найман лаазыг хоёр аяга кофетой хамт ууж байжээ. Энэ бол маш их кофейн юм. Тэрээр 2015 онд “Reddit AMA”-д ярилцлага өгөх үеэрээ ““SpaceX”, “Tesla”-ийн захирлын үүргийг амжилттай гүйцэтгэхийн тулд би маш их кофе хэрэглэдэг байсан. Харин одоо унтахаасаа 6 цагийн өмнө кофе уухаас татгалздаг болсон” гэжээ. Тэрээр мөн унтахынхаа өмнө гар утсаа доош харуулж, хол тавьдаг байна.

Барак Обама “The Daily Show”-г үздэг

АНУ-ын 44 дэхь Ерөнхийлөгч Барак Обама Цагаан ордонд байхдаа нэлээд олон цагаар ажиллаж, шөнө оройтож харих зэргээр эрүүл амьдралын дэглэмээ алдах нь их байжээ. Гэсэн хэдий ч тэрээр гэртээ байх үедээ ном уншиж, охидууддаа байнга цаг гаргаж, дараа нь гэр бүлийнхээ хамтаар “The Daily Show”-г үздэг байна.

Мишель Обама

Мишель Обама “People” сэтгүүлд ярилцлага өгөх үеэрээ тэрээр “Би үргэлж Баракоос өмнө орондоо ордог. Бараг 10 цаг орчим унтдаг. Барак ажлаасаа ирээд гэрлээ асуугаад үнсдэг. Тэгээд бид ярилцсаны дараа амардаг” гэжээ.

Стефан Кинг гараа угаадаг

Аймшиг болон шинжлэх ухааны уран зохиолч Стефан Кинг маш энгийн зуршилтай. Тэрээр унтахынхаа өмнө заавал шүд, гараа угаадаг байна. Мөн дэрлэх дэрээ байнга цэвэрлэж, ач холбогдол өгдөг аж.

Мариа Кэри өрөөнийхөө агаарыг чийгшүүлдэг

Мариа Кэри сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Би хүссэн хэмжээндээ дуулахын тулд 15 цаг унтах хэрэгтэй" гэжээ. Үүнээс гадна тэрээр унтлагын өрөөндөө хэд хэдэн чийгшүүлэгч байрлуулж, хуурай агаараа чийгшүүлдэг байна. Энэ нь ходоод гэдэсний үйл ажиллагаанд төдийгүй хоолойд сайнаар нөлөөлдөг гэжээ. Өөрөөр хэлбэл, тэрээр уурын өрөөнд унтдаг байна.

Kenneth Chenault дараагийн өдөр нь хийх ёстой зүйлээ төлөвлөдөг

"American Express"-ийн захирал, ТУЗ-ийн дарга Kenneth Chenault дараагийн өдөр нь хийх ёстой ажлуудын жагсаалтыг гаргадаг байна. Тэрээр унтахынхаа өмнө маргааш заавал амжуулах ёстой гурван ажлаа төлөвлөж, бичсэний дараа амардаг аж.

Эминем бүх гэрлийг унтраадаг

2012 онд “The Sun”-ийнхан реппэр Эминем зочид буудлын эргэн тойрны гэрлийг халхлахын тулд цонхыг нь тугалган цаасаар ороосон гэж мэдээлж байсан. Энэ тухай реппер Эминем "Чимээгүй байдал болон харанхуй бол шөнө хамгийн сайн унтаж амрахад тусалдаг” гэжээ.  

Эх сурвалж: http://www.businessinsider.com

Орчуулсан: П.Жаргал