УУЛЗАЛТ: Фулбрайтын тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн хамрагдах вэ

2017-12-06

АНУ-д төгсөгчдийн холбооноос (МАСА) сар бүр илтгэл зохион байгуулдаг билээ. Энэ сард 2015-2017 онд Фулбрайтын тэтгэлгээр АНУ-д суралцсан Н.Болорчимэг илтгэл тавихаар болсон байна. 

Тэрээр 2017 онд геологийн чиглэлээр Өмнөд Иллинойзын их сургуулийг магистрын зэрэгтэй дүүргэсэн. Үүнээс  өмнө Н.Болорчимэг ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн Геологи, гидрогеологийн тэнхимд багшилж байжээ. Н.Болорчимэг энэ сарын 8-ны баасан гарагийн 17:00 цагт Нацагдоржийн номын санд байрлах Америкийн соёлын төвд Фулбрайт тэтгэлэг болон Америкт боловсрол эзэмших тухай танилцуулна. 

Сонирхож буй залуус доорх линкээр дарж ороод дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. 

Дашрамд хэлэхэд, АНУ-ын Төрийн департаментаас Фулбрайтын хөтөлбөрийг санхүүжүүлдэг. Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамд Фулбрайтын магистрын хөтөлбөрийн өргөдлийг хүлээн авдаг байна. Энэ нь магистрын зэрэг олгох бүрэн тэтгэлэгт хөтөлбөр юм.