Энэ сард хүүхэдтэйгээ ярилцаарай

2017-12-06

Хүүхэдтэйгээ ярилцах нь тэдний харилцааны болон ярих чадварыг хөгжүүлэхэд чухал үүрэгтэй. Нярай хүүхэд ч эцэг эхийнхээ дуу хоолой сонсон тайвширдаг. Хэлд орж эхлэхдээ таны хэлсэн үг, гаргаж буй дуу авиаг дуурайдаг. Энэ үеэс нь эхлэн дуу авиа, үгээ давтан хэлэх замаар хүүхдийнхээ ярианы чадварыг улам бүр сайжруулаарай. Хүүхдээ арай том болохоор та өглөө нь тухайн өдөр юу хийхээр төлөвлөж байгаа, орой нь юу юу хийсэн талаараа хэлж өгч байгаарай. 

Мөн хүүхдээсээ тухайн өдөр ямар сайхан зүйл тохиолдсон, юу нь хэцүү байсан гэх мэтээр өдрийг хэрхэн өнгөрүүлсэн алаар нь ч асууж болно шүү дээ. Хамгийн гол нь ярих сэдэл төрүүлээрэй.

Ингэж дадал, хэвшил  болгохын ач холбогдол юу байх вэ? 

  1. Хүүхэд тань өөртэй итгэлтэй, нээлттэй болно.
  2. Үгийн баялаг нэмэгдэж, өөрийгөө чөлөөлтэй илэрхийлж сурана.
  3. Аливаа зүйлийг сонирхох, асуух, бусадтай ярилцах эрмэлзлэлтэй болно. 
  4. Түүнчлэн өдөр бүрээ төлөвлөж сурах юм.