Сургуулийн спорт заалыг түрээслэн ашиглуулахыг зөвшөөрсөн тушаал гаргалаа

2017-12-05

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа биеийн тамирын хичээл, хичээлээс гадуурх сургалт дугуйлангийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, суралцагчдын эрх ашгийг хохироохгүйгээр сургалтын бус цагаар сургуулийн спорт заалыг аж ахуйн нэгж, иргэдэд гэрээгээр ашиглуулж нэмэлт орлого олохыг зөвшөөрсөн тушаал гаргалаа.

Биеийн тамирын заалыг бусдад ашиглуулж олсон орлоыг сургуулийн нягтлан бодох бүртгэлд тусган зарцуулах, тайлагнах, хяналт тавихыг сургуулийн захирлуудад үүрэг болгожээ.

Энэ тушаал батлагдсанаар БСШУС-ын сайдын “Хураамж авахыг хориглох тухай” 2008 оны 98 дугаар тушаалын 2 дахь заалт хүчингүй болсон байна.