Сурагчдын II улирлын амралтын хуваарьтай танилцаарай

2017-12-05

Ерөнхий Боловсролын Сургуулийн сурагчдын II улирлын амралт эхлэх дөхөж байна. БСШУС-ын сайдын тушаалаар баталсан хуваарийн дагуу амарна. 

Нийслэлийн сургуулийн хувьд 

  • БАГА /I-V анги/ ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 29-нөөс 2018 оны нэгдүгээр сарын 18-ныг дуустал гурван долоо хоног амрах юм байна. 
  •  ДУНД /VI-IX анги/, АХЛАХ /X-XII анги/ ангийн сурагчид 2018 оны нэгдүгээр сарын 5-наас 18-ныг дуустал хоёр долоо хоног амарна.

Аймаг, сум, тосгон, багийн сургуулийн хувьд, 

  • БАГА ангийнхан арванхоёрдугаар сарын 29-нөөс 2018 оны нэгдүгээр сарын 11-нийг хүртэл хоёр долоо хоног амрах аж. 
  • ДУНД, АХЛАХ ангийнхан 2018 оны нэгдүгээр сарын 5-11-нийг дуустал нэг долоо хоног амрахаар хуваарьт тусгажээ.