Ерөнхий боловсролын багш нарын дунд эсээ бичлэгийн уралдаан зарлалаа

2021-03-04

ХБНГУ-ын Дойче Велле академийн дэмжлэгтэйгээр Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг, Хэвлэлийн хүрээлэн, Гэрэлт цамхаг сан ТББ хамтран хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын ач холбогдлыг таниулах #mil4edu нийгмийн сүлжээний кампанит ажлын хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн багш нарын дунд эсээ бичлэгийн уралдаан зарлажээ.

СЭДЭВ:

“Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсрол эзэмших шаардлага болон ач холбогдол” ерөнхий агуулгын хүрээнд дараах сэдвүүдээс сонгоно.

- Мэдээлэл бидэнд болон нийгэмд хэрхэн нөлөөлдөг вэ?

- Шүүн тунгаах сэтгэлгээг хөгжүүлэх нь яагаад чухал вэ?

- Мэдээлэл авах эрх чөлөө

- Цахим аюулгүй байдлаа хамгаалах нь

- Нийгмийн сүлжээн дэх миний онлайн дүр төрх

- Цахим гадуурхал, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нь

ХУГАЦАА:

Бүтээлийг 2021 оны 3 сарын 14-ны өдөр Ням гарагийн 18:00 цаг хүртэл [email protected] хаягаар хүлээн авна. Уралдааны дүнг 3 сарын 17-ны өдөр зарлана.

ШАГНАЛЫН САН – 1500000 төгрөг

Нэгдүгээр байр - 1

Хоёрдугаар байр - 1

Гуравдугаар байр - 2

Тусгай байр - 4 тус тус тодруулна.