Сурагчдын амралт арванхоёрдугаар 19-нөөс эхэлнэ

2020-11-04

Засгийн газраас хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн мэдээлэл өглөө. Тэрбээр "2020-2021 оны хичээлийн жилийн эхний улирлын амралт арванхоёрдугаар сарын 19-нөөс эхэлнэ. Хоёрдугаар улирлын хичээл хоёрдугаар сарын 1-нээс орно. Бид өдөр бүр сурагчид, цэцэрлэгийн хүүхдүүдийн ирцийн бүртгэлийг цахимаар авч байгаа" гэлээ.