Ирэх даваа гарагаас сургуулийн автобус явна

2020-09-17

Энэ сарын 24-ний өдрөөс эхлэн сургуулийн автобус 35 чиглэлд үйлчилж эхэлнэ. Тодруулбал, нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу 31 сургуульд 40 автобусыг явуулахаар болсон талаар Боловсролын газраас мэдээллээ. Одоогоор нэр бүхий сургуулиудад чиглэлээ өгөөд, хүүхэд хамгаалагчтай гэрээ хийх, хүүхдүүдэд мэдээлэл өгөх зэрэг ажил хийгдэж байна. Мөн 200 хүүхдийн автобусыг нэмж авахаар болсон бөгөөд арваннэгдүгээр сард 75 хүүхдийн автобус ирэх аж.