Цэцэрлэгт хоёр настай хүүхдүүдийг цахимаар бүртгэнэ

2020-09-17

Хоёр настай хүүхдүүдийг нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт цахим хэлбэрээр бүртгэхээр болсныг Нийслэлийн боловсролын газраас мэдээллээ. Бүртгэл энэ сарын 18-ны өдрөөс 21-ны 14.00 цаг хүртэл зохион байгуулагдах аж. Бүртгүүлсэн хүүхдүүдийг санамсаргүй түүврийн аргаар сонгох бөгөөд цэцэрлэгт хамрагдахаар сонгогдсон тохиолдолд эцэг, эхийн гар утсанд зурвас илгээх аж. Tsetserleg.ulaanbaatar.mn цахим хаягаар бүртгүүлнэ.