Г.Олдохзаяа:  Бид хүүхдийг бүтэн жилийн хугацаанд системтэйгээр бэлддэг

2017-09-30

Ерөнхий боловсролын сургууль төгсөх гэж буй ахлах ангийн сурагчдын хамгийн чухал зүйл нь Элсэлтийн ерөнхий шалгалтад өндөр оноо авах билээ. Учир нь, тухайн сурагч энэхүү шалгалтад өндөр оноо авах тусмаа хүссэн мэргэжлээрээ, хамгийн сайн  сургуульд суралцах үүд хаалга нь нээгддэг. Тийм ч учраас эцэг, эхчүүд хүүхдээ ЭЕШ-д эртнээс бэлдүүлж, хичээлээс гадуур нэмэлт давтлага болон гүнзгийрүүлсэн сургалтад хамруулдаг болжээ.

Гэхдээ яг хаана, ямар сургалтын төвд хандахаа мэдэхгүй эцэг, эхчүүд болон сурагчид цөөнгүй бий. Тэд мэдээж чанартай агаад системтэй бэлддэг сургалтын төвийг хайж буй нь гарцаагүй.

Тиймээс бид энэ удаад ЭЕШ-д системтэйгээр бэлтгэдэг “Зирвэ” сургалтын төвийг онцолж байна. Тус сургалтын төв нь сурагчдыг бүтэн жилийн хугацаанд системтэйгээр бэлтгэдэг учраас төгсөгчид нь ЭЕШ-д хамгийн өндөр буюу 700-800 оноо авдаг аж. Ингээд “Зирвэ” сургалтын төвийн багш, сургалтын менежер Г.Олдохзаяатай ярилцлаа.

-Юуны өмнө манай уншигчдад сургалтын төвийнхөө талаар товч танилцуулна уу?

- Манай сургалтын төв 2013 онд анх үүсгэн байгуулагдсан. Одоогоор Дархан,  Эрдэнэт, Улаанбаатар гэсэн гурван салбартайгаар үйл ажиллагаа явуулж байна. Бид математик, физик, хими, биологи, нийгэм, монгол хэл, англи хэлний хичээлүүдээр элсэлтийн ерөнхий шалгалтад бүтэн жилийн хугацаатайгаар бэлтгэдэг. Мөн Японы засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр болох Монбушо болон “SAT”, “Эмпати” сургуулиудын элсэлтийн шалгалтад бэлтгэх сургалтуудыг явуулж байна.

- ЭЕШ-д бэлтгэдэг маш олон сургалтын төв байдаг. Эдгээр сургалтын төвөөс “Зирвэ” сургалтын төв юугаараа ялгарах вэ?

- Манайх элсэлтийн ерөнхий шалгалт өгөх гэж байгаа сурагчдад зориулан  Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын хэмжээнд хавар болон намар үнэ төлбөргүй сорил зохион байгуулдаг. Энэ сорилоор хүүхдүүд өөрийгөө ямар түвшинд байгаа эсэхээ мэдэх боломжтой. Үүний дараа “Би элсэлтийн шалгалтад ороход хангалтгүй байгаа юм байна. Тийм учраас бэлдэх хэрэгтэй” гэдгээ мэдэж авснаар өөрийгөө бэлдэж, хичээллэж эхэлдэг.

Манай сургалтын төвийн онцлог нь бүтэн жилийн хугацаанд нэг удаагийн л элсэлт авч, сурагчдаа урт хугацаанд системтэйгээр бэлддэг. Богино хугацааны сургалт гэж байхгүй. Яагаад гэвэл 2-3 сарын хугацаанд хүүхэд математик, физикийн хичээлийн сэдвийг хэзээ ч бүрэн сурах боломжгүй байдаг. Гурван сарын хугацаанд эрчимжүүлж сурлаа гэхэд тухайн сурагч сурч, мэдсэн зүйлээ өөрийн болгоход хэцүү. Учир нь, тухайн хичээлийг судлахад маш олон сорил, тест дээр ажиллаж шаардлагатай.

Манай сургалтын төвийн хувьд сурагчдад онолын мэдлэгийг нь хангалттай олгосоныхоо дараа төрөл бүрийн сорил, тестүүд дээр ажиллуулж, бэлддэг. Богино хугацааны сургалт явуулдаг сургалтын төвүүд олон бий. Гэхдээ эдгээр сургалтад хамрагддаг хүүхдүүдийн дийлэнх нь математик эсвэл физик, химийн хичээлдээ маш сайн, ЭЕШ-д оноогоо ахиулахыг хүсч байгаа хүүхдүүд байдаг. Харин тухайн хичээлдээ тааруу эсвэл сэдвийн хоцрогдолтой сурагчдын хувьд гурван сарын хугацаанд хүссэн хэмжээндээ хүрэхэд бэрхшээлтэй.

-Тэгэхээр ЭЕШ-д ирж болох бүхий л хувилбараар тест авч, бэлдүүлдэг гэсэн үг үү?

-Тийм ээ. Тухайн хүүхэд бүтэн жилийн хугацаанд сургалтад хамрагдсанаар хичээлээ системтэйгээр сурч, өөрийн болгодог. Мөн шалгалтад ирж болох бүхий л хувилбарыг нэг бүрчлэн заадаг учраас ЭЕШ хэцүү биш гэдгийг сурагчид маань ойлгож авдаг.

-Танай сургалтын төвд суралцахаар ирж байгаа хүүхдүүдийн түвшин нь харилцан адилгүй байдаг уу?

-Сургалт эхлэхэд хүүхдүүдийн түвшин ойролцоо байдаг. Ялгаатай чанар нь зарим нь хурдан хүлээж авдаг бол зарим нь удаан ойлгодог. Тиймээс хүүхдийнхээ онцлогт тааруулж нэмэлт давтлага өгдөг. Тухайн хүүхдийг сэдвээ өөрийн болготол нь ажилладаг гэж ойлгож болно. Нэгж сэдэв, бүлэг сэдэв үзэж дууссаны дараа мэдлэгээ бататгах зорилгоор тест, сорилууд авдаг. Хүүхэд шалгалтынхаа дараа алдаагаа харна. Ингээд алдаатай хийсэн зүйлээ засах гэж оролдоно. Хэрвээ засч чадахгүй бол багшаасаа асуух нь илүү үлдэцтэй байдаг. Манай шалгалтын гол утга учир нь энэ. Тийм учраас сорил тестийг сардаа нэг удаа авдаг. Харин зургаадугаар сард цуврал сорилууд өдөр бүр авч сорилын тайлбайр болон бодолтыг хийж өгдөг.

- Сорилын даалгаврууд нь ЭЕШ-ийн стандартад нийцсэн байдаг уу?

Яг л элсэлтийн ерөнхий шалгалт шиг.  Тодруулбал, Бүлэг сэдвийн шалгалт нь ЭЕШ-д хэдэн асуулт тавигддаг яг тэр стандартын дагуу явагддаг. Сэдвээ боловсруулахдаа өмнөх жилийн тестүүдийг хольдоггүй. Манай багш нар өөрсдөө материалаа боловсруулдаг. Аль болох зах зээл дээр байхгүй асуулт, даалгавруудыг зохиохыг оролддог. Агуулгын хувьд хүүхдийн чадварыг шалгасан, цар хүрээний хувьд яг л ЭЕШ шиг. Гэхдээ ЭЕШ-аас арай өндөр буюу хүнд түвшний бодлогыг бас оруулж өгнө. Учир нь, ЭЕШ дээр ганц нэг бодлого нь стандартаас арай хүнд байх тохиолдол бий. Зарим багш нар маань зөвхөн шинэ асуулт даалгавар зохиоход долоо, заримдаа 14 хоног бэлтгэдэг. Нэг зүйл нэмж хэлэхэд, тестийн сорил авдаг цагууд маань бүгд үндсэн сургалтын цагаас тусдаа явагддаг. Мөн хариултын хуудсыг харандаагаар будаад, автомат машинд уншуулж хариуг нь хардаг. Ингэснээр сурагч ЭЕШ-д орохоосоо өмнө маш олон удаа сорил өгч, хариултын хуудсыг будаж сурна гэсэн үг.

- Мөн танай төв үндсэн сургалтын цагаас гадна нэмэлт давтлагын цаг болон зөвлөгөө өгдөг цагтай гэсэн байх аа?

- Давтлагын цагийн хувьд зөвхөн бодлого бодуулах нэмэлт цаг байдаг. Энэ нь бүх хүүхдүүдэд нээлттэй. Үндсэн хичээлийн дараа үргэлжилж явагддаг. Хүүхэд мэдсэн мэдлэгээ бататгахад давтлагын цаг бол зайлшгүй шаардлагатай. Учир нь, нэг бодсон бодлогоо дараа нь мартчихдаг. Түүнийгээ мартахгүй, өөрийн болгохын тулд маш олон бодлого бодох хэрэгтэй байдаг. Хэчнээн мөн чанарыг нь ойлгосон ч тест дээр ажиллана гэдэг өөр асуудал. Тулгамдсан зарим үед хүүхдүүд сэдвээ санадаггүй. Энэ нь маш бага практик хийсэнтэй холбоотой. Тийм учраас манай төв онолын мэдлэгээ аль болох товч, цэгцтэй өгөөд, дараа нь практик их хийлгэдэг.

- Зарим тохиолдолд сурагчид маань ямар хичээлээр шалгалт өгөхөө бас ямар мэргэжилтэй болохоо тодорхойлоогүй, ямарч байсан эдгээр хичээлээр өгнө гээд бодчихсон байдаг. Анх хүүхдийг сургалтад хамрагдахаар ирэхэд нь мэргэжил сонголтын зөвлөгөө өгдөг үү. Ер нь энэ тал дээр ямар бодлогоор ажилладаг вэ?

Сургалт эхлэснээс хоёр долоо хоногийн дараа сурагчдад хичээлээ үр дүнтэй давтах арга техник болон “Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ”, “Амжилтад хүрэх зам” зэрэг сэдвүүдийн хүрээнд сургалт явуулдаг. Харин эцэг эхчүүдэд хүүхэдтэйгээ хэрхэн ажиллах, тэднийг шалгалтад бэлдэхэд нь хэрхэн туслах талаар тусгайлсан сургалт хийдэг.

"Сүүлийн хоёр жилд  манай сурагчдаас ЭЕШ-д есөн хүүхэд 800 оноо авсан"

- Танай сургалтын төвд суралцсан Бямбарагчаа гэдэг хүүхдийн ярилцлагыг уншсан л даа. Тэрээр өнгөрсөн хавар ЭЕШ өгч, хамгийн өндөр оноо авсан юм билээ. Түүний хэлж байгаагаар танай сургалтын төвд суралцсан хүүхдүүд ЭЕШ-д амжилт гаргах нь олон байдаг гэсэн. Сурагчдын амжилт багштай салшгүй холбоотой болов уу. Багш нарынхаа талаар танилцуулаач?

- Манайд Монгол Улсын зөвлөх багшаас эхлээд салбартаа олон жил ажилласан туршлагатай, мэргэжлийн багш нар ажилладаг. Нэг талаараа сурагчдын амжилт багштай салшгүй холбоотой ч нөгөө талаараа тухайн сурагчтай өөрийн хичээл зүтгэл голлох нөлөө үзүүлдэг. Хүүхэд өөрөө хичээл зүтгэлтэй, юмыг сурч мэдэх хүсэл эрмэлзлэлтэй, өгсөн үүрэг даалгаварыг цаг тухайд нь биелүүлдэг, зорилгодоо хүрэхийн тулд тууштай байх хэрэгтэй. Үүнээс гадна сурах орчин, найз нөхөд, эцэг эхийн үүрэг хариуцлага чухал. Эцэг, эхчүүд хүүхдээ дэмждэг, урамшуулдаг байх ёстой. Энэ бүх нөхцөл байдал бүрдэж байж  тухайн хүүхэд амжилтад хүрнэ. Энд ажиллаж байгаа “үйлчлэгч эгч” хүртэл чухал үүрэгтэй байдаг.  

-Та төгсөгчдийнхөө ЭЕШ-д үзүүлсэн амжилтаас дурдаж болох уу?

-Сүүлийн хоёр жилээр жишээ авахад ЭЕШ-д хамгийн өндөр буюу 800 оноо авсан есөн хүүхэд бий. 700-аас дээш гэвэл түүнээс олон. Мөн Монбушогийн шалгалтад тэнцсэн хүүхдүүдэд ч бий. Ер нь төгсөгч хүүхдүүд маань АШУИҮС, МУИС, СЭЗИС /Санхүү эдийн засгийн их сургууль/ зэрэг улсдаа тэргүүлдэг их сургуулиудад элсэн орсон.

- Энэ жилийн элсэлт хэзээ эхлэх вэ?

- Сургалтын бүртгэл одоо явагдаж байгаа. Хичээл аравдугаар сарын эхний долоо хоногт эхэлнэ. Сурагчид сонгосон хичээлийнхээ дагуу сургалтдаа хамрагдана. 

"Зирвэ" сургалтын төвийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД  дарж танилцана уу. 

САЛБАРУУДЫН ХАЯГ БАЙРШИЛ: 

САЛБАР 1. СБД 8-р хороо Бээжингийн гудамж Төв бассейны баруун талд Эмпати төвийн 6,7-р давхар.

Фэйсбүүк хаягаар зочлох бол ЭНД дарна уу. 

УТАС: 70148089

САЛБАР 2. Дархан-Уул аймаг, Дархан сум, TEDY төв, 4-р давхар

Фэйсбүүк хаягаар зочлох бол ЭНД дарна уу. 

УТАС: 7038847

САЛБАР 3.  Эрдэнэт хаяг; Орхон аймаг Баян-Өндөр сумын захиргааны байрны урд байрлах 3 давхар саарал тоосгон байшингийн 3-р давхарт

Фэйсбүүк хаягаар зочлох бол ЭНД дарна уу. 

УТАС:  70356223