Англи хэлний АCCESS тэтгэлэгт хөтөлбөрт сэтгүүл зүйн ангийн оюутнуудыг хамруулна

2020-08-25

Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (БХАН) нь Монгол Улс дахь АНУ-ын Элчин Сайдын Яамтай хамтран сэтгүүл зүйн чиглэлээр их, дээд сургуулийн 1-2 дугаар дамжаанд суралцаж буй, төгсөөд сэтгүүлч мэргэжлээрээ ажиллах, англи хэлний мэдлэгээ дээшлүүлж, өөрийгөө хөгжүүлэх чин хүсэл зорилготой, англи хэлний анхан шатны мэдлэгтэй, орлого багатай өрхийн оюутныг Англи хэлний хоёр жилийн хугацаатай эрчимжүүлсэн сургалтад тэтгэлгээр суралцуулах хөтөлбөр хэрэгжүүлнэ.

Хөтөлбөрийн зорилго нь сэтгүүл зүйн чиглэлээр магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 1-2 дугаар дамжаанд суралцдаг, орлого багатай өрхийн оюутныг сэтгүүл зүйн англи хэл болон АНУ-ын түүх соёлын тухай мэдлэг дээшлүүлэх Англи хэлний тэтгэлэгт сургалтад элсүүлэн сургаж Монгол орны ирээдүйн өндөр мэдлэг боловсрол, ур чадвартай, англи хэлний мэдлэгтэй, салбартаа манлайлагч сэтгүүлч төрүүлэн гаргахад оршино.

Хөтөлбөрт оролцогч нь тодорхой хуваарийн дагуу Англи хэлний эрчимжүүлсэн сургалт, хичээлээс гадуурх хөтөлбөрт 2020 оны 9 дүгээр сараас 2 жилийн хугацаатай хамрагдана.

Дараах шаардлагыг хангасан оюутнаас англи хэлний анхан шатны мэдлэгийг шалгаж ярилцлага авсны үндсэн дээр сонгон шалгаруулна.

ТАВИГДАХ ШААРДЛАГА:
• Магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн сэтгүүл зүйн ангийн 1-2 дугаар дамжаанд суралцдаг байх;
• Хөтөлбөр эхлэхэд 16 - 19 настай байх;
• Төгсөөд сэтгүүлчийн мэргэжлээрээ ажиллах хүсэл эрмэлзэлтэй байх;
• Идэвх санаачилгатай, өөрийгөө хөгжүүлэх тэмүүлэлтэй байх;
• Англи хэл болон Америкийн соёлоос суралцах хүсэл сонирхолтой байх;
• Англи хэлний анхан шатны мэдлэгтэй байх;
• Ар гэрийн өрхийн амьжиргааны түвшин дундаас доогуур байх;
• Уг хөтөлбөрт хоёр жилийн хугацаанд тасралтгүй хамрагдах боломжтой байх.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
1. Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах сонирхлоо илэрхийлсэн эссе /англи хэл дээр/
2. Бөглөсөн өргөдлийн маягт +1 хувь цээж зураг
Өргөдлийн маягт: https://drive.google.com/…/1Lymv0-eJ3HLfscP0HKr-NnQxg…/view…
3. Их, дээд сургуулийн тодорхойлолт
4. Оюутны үнэмлэхийн хуулбар
5. Баг, хорооны нийгмийн ажилтан, халамжийн мэргэжилтнээс гаргасан гэр бүлийн байдал, амьжиргааны түвшний тодорхойлолт

Сонгон шалгаруулалтын материалыг 2020 оны 10 дугаар сарын 2 өдрийн 17:00 цагаас өмнө [email protected] мэйл хаягаар хүлээн авах ба эхний шатны сонгон шалгаруулалтад тэнцсэн оюутнуудтай мэйл илгээсэн хаягаар эргэж холбогдох болно.

Сонирхлоо илэрхийлсэн эссе сонгон шалгаруулалтын гол шалгуурын нэг ба бүрдүүлэх материал дутуу тохиолдолд шалгаруулалтаас хасахыг анхаарна уу.

Хөтөлбөртэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар холбогдож авна уу.

Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг
Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн Өргөн чөлөө, 15/1
Email: [email protected], [email protected]
Утас: 310663, 99030887, 99167127