ЗӨВЛӨГӨӨ: Хэрхэн амжилттай суралцах вэ

2018-04-10

Эрдэм номын их өргөөнд шамдан суралцахаар бэлтгэж байгаа дүү нартаа зориулаад хэрхэн амжилттай суралцах тухай бяцхан зөвлөмжийг хүргэж байна. Хүүхэд бүр сайн суралцаж, аав, ээжийнхээ ачыг хариулахыг хүсдэг. Тиймээс хичээлдээ сайн суралцахын тулд энэхүү бяцхан зөвлөмжийг өдөр бүр хэрэгжүүлээрэй. 

1. Аливаа зүйлийг сурч мэдэхэд өөртөө итгэлтэй байдал тун чухал. Хэрвээ өөртөө итгэлтгүй, би сурч чадахгүй гэж бодвол хэзээ ч сайн сурч чадахгүй. Харин би чадна хэмээн үргэлж бодож, шинэ хичээл бүрийг шамдан суралцах хэрэгтэй. Энэ бол амжилттай сайн суралцахын тулд зайлшгүй хэрэгтэй. Хамгийн чухал зүйл нь хичээлээ таслаж, хоцрохгүй байх явдал юм.

2. Амжилттай сайн суралцахын тулд тухайн хийж буй хичээлдээ анхаарлаа сайн төвлөрүүлэх хэрэгтэй. Хэрвээ анхаарлаа сайн төвлөрүүлэхгүйгээр хичээлийн үеэр ярьж, бусад найзуудтайгаа сахилгагүйтээд байвал хичээлээ сайн ойлгож чадахгүй.

3. Багшийн заасан хичээлийг гэртээ бие даан давтах их чухал. Энэ нь гэрийн даалгавар хийхээс огт өөр зүйл. Гэрийн даалгавараас гадна тухайн өдрийнхөө хичээлийг нэмэлтээр давтаарай. Хэрвээ тэгж чадвал багшийн заасан хичээлийг сайн ойлгож, сайн тогтооно шүү дээ.

4. Амжилтад хүрсэн хүмүүсээс "Таны амжилтын нууц юу вэ" гэж асуухад ихэнх нь "Төлөвлөгөө" хэмээн хариулдаг шүү дээ. Тиймээс та бүхэн ч гэсэн өөрийнхөө өдөрт хийх зүйлсийн жагсаалтыг гаргаж, үргэлж төлөвлөж байгаарай. Энэ нь цагийн юмыг цагт нь хийж сурахад туслах болно.

5. Хамгийн чухал зүйл нь хичээлээ таслаж, хоцрохгүй байх явдал юм. Хичээлээ нэг өдөр таслах, нэг цаг таслахад ч маш их хор хөнөөлтэй. Учир нь багш тухайн өдрийн хичээлийг зөвхөн чамд зориулж дахин заахгүй шүү дээ. Чи өөрөө бие дааж судлах хэрэгтэй болно.