ТАНИЛЦ: Зарим хувийн дунд сургуулиудын төлбөрийн мэдээлэл

2018-04-10

Та хүүхдээ  ямар сургуульд  сургах  вэ  гэсэн сонголтыг  хийхээр төлөвлөж  байна уу?. 6 настнуудтай эцэг эхчүүдийн хувьд энхрий бяцхан үрээ эрдмийн замд нь хөтлөн оруулана гэдэг хамгийн том даваа болдог. Учир нь улсын сургуулиудын анги дүүргэлт их байдаг тул багш хүүхэд бүртэй тулж харьцах, хүүхэд бүрийг хөгжүүлэх тун хүндрэлтэй гэж хардаг. Ингээд хувийн сургуулиудыг эрж хайх, сонголт хийх гэдэг хүндхэн асуудалтай тулгардаг билээ. Сургууль бүр өөр өөрийн онцлог давуу тал, сургалтын хөтөлбөртэй тул бүгд л өөрсдийн давуу талыг танилцуулна. Харин энэ явцад тэд хаана өгөх вэ хэмээн эргэлздэг. 

Тэгвэл Боловсролын байгууллагын нэгдсэн мэдээллийн сүлжээ  Network.mn сайт хичээлийн  сургууль, цэцэрлэгийн элсэлтүүд эхэлсэнтэй  холбогдуулан эцэг эхчүүдэд мэдээлэл өгөх зорилгоор Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн ерөнхий боловсролын зарим сургуулиудын сургалтын төлбөрийн мэдээллийг  нэгтгэн  хүргэж байна.  Та өөрийн сонирхож буй сургуулийн сургалтын онцлог, төлбөр, хаяг байршил зэрэг мэдээллийг эндээс аваарай. 

ЛОГАРИФМ БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ

Сургалтын онцлог, давуу тал:

  • Математик, гадаад хэл, инженерийн гүнзгийрүүлсэн сургалттай
  • Хүүхэд бүрийг тэнцвэртэй хөгжүүлэх
  • Шинжлэх ухаанч сэтгэлгээ, манлайлал, зөв зан чанар, эрүүл чийрэг бие бялдар, урлаг гоо зүйн цогц хөтөлбөртэй
  • Хүүхдэд ээлтэй анги танхим, усан бассейн, номын сан, спорт заал, лабораториуд  болон цэцэрлэгтэй:

Сургалтын төлбөр: 

Бага анги: 5,400,000₮

Дунд: 4,000,000₮

Ахлах: 4,000,000₮

Вэб сайт:sbd.edub.edu.mn

Логарифм бүрэн дунд сургуулийн ФЭЙСБҮҮК хуудас ЭНД дарна.

Хаяг: СБД, 8-Р ХОРОО, ОКЕЙ ТӨВИЙН БАРУУН УРД, ӨӨРИЙН БАЙРАНД

Утас: 77110556,99040396

"ГЁТЕ" БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ

Сургалтын онцлог, давуу:

  • 1-р ангиасаа Герман, Англи хэлний аль нэгийг сонгож, 4-р ангиасаа хоёр хэлээр зэрэг суралцах
  • ХБНГУ-ын болон БНХАУ-ын Германы элчин сайдын яамны дэргэдэх гимназид сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдах
  • DSD I, II-ийн шалгалт өгснөөр Герман, Австри, Швейцарь улсын коллеж, их дээд сургуульд хэлний шалгалтгүйгээр элсэх
  • DSD II-ийн шалгалт өгөөд сонгосон мэргэжлээр, хоёр улсын Засгийн Газрын гэрээгээр уул уурхайн чиглэлээр ХБНГУ-д 100 хувийн тэтгэлэгтэйгээр суралцах боломжтой
  • Англи хэл болон герман хэлний зуны вакумжуул санс ургалтанд тухайн улсад зуны амралтаараа хамрагдах
  • Герман хэлний АI, AII, BI төвшний шалгалт өгч гэрчилгээ авах

Сургалтын төлбөр: 5,000,000₮-6,000,000₮

Вэб сайт: www.goethe.de.mn

Гёте бүрэн дунд сургуулийн ФЭЙСБҮҮК хуудас ЭНД дарна.

Хаяг: СБД, 11-р хороолол, Номин супермаркетын баруун урд.

Утас: 99969633

“ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙ” БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ

Сургалтын онцлогоос:

  • Солонгос хэл болон TOPIK хөтөлбөр
  • Англи хэлний олон улсын GRAPE SEED хөтөлбөр
  • БНСУ-ын дунд сургуулийн техник, технологийн тусгай “ УХААЛАГ ТООСГО ROBOT” хөтөлбөр
  • Цэнгэг агаарт уужим талбайтай БИО зуны кэмп
  • Гадаадад сурах сурагчдад тусгайлан хэлний бэлтгэл анги хичээллэнэ.
  • Ахлах ангийн сурагчдад байгалийн шинжлэх ухааны гүнзгийрүүлсэн сургалт явуулна.
  • Шинжлэх ухааны хичээлийн судалгаа, туршилт явуулах кабинеттай.
  • Байгалийн шинжлэх ухааны хичээлээр зуны сургалт явуулна.

Сургалтын төлбөр:

  • Бага: 3.300,000₮
  • Дунд: 2.500,000₮
  • Ахлах: 2.700,000₮

Вэб сайт: http://gerelt-ireedui.mn/

Гэрэлт Ирээдүй бүрэн дунд сургуулийн ФЭЙСБҮҮК хуудас ЭНД дарна.

Хаяг: Сонгино хайрхан дүүрэг, 19-р хороо, 21-р хороолол, “СОДОН ХОРООЛОЛ” -ын  замын эсрэг талд 62-р сургуулийн урд 

Утас: 70172110, 99152406

“ХИШИГ” БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ

Сургалтын онцлог давуу тал:

  • Чадварлаг, туршлагатай багш, хамт олны бүрэлдэхүүн
  • Суралцах таатай орчин бүрдсэн
  • Суралцахаас гадна хүүхэд хөгжих олон талын үйл ажиллагаа зохион  явуулдаг
  • 6 настанг сургах хөгжүүлэх таатай орчин бүрдсэн
  • Сурагчдад өөрийн цайны газарт үдийн хоолоор үйлчилдэг
  • Хятад хэлийг мэргэжлийн зэрэгтэй багш нар заадаг
  • Хятад хэлийг стандартанд нийцсэн сурах бичгээр явуулдаг

Сургалтын төлбөр: 

Бага, дунд, ахлах анги- 2,800,000₮ 

 “Хишиг”  Бүрэн Дунд Сургуулийн ФЭЙСБҮҮК хуудас ЭНД дарна.

Хаяг: Улаанбаатархот. Баянзүрх дүүргийн 8-р хороо.Чулуун овооны буудал.

Утас : 88005454

“АРВИС” БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ

Сургалтын онцлог давуу тал:

  • "Бяцхан манлайлагч" хөтөлбөр 1-12 дугаар ангид орно
  • Сэтгэн бодох чадваоыг хөгжүүлэх сургалт
  • 2-р ангиас эхлэн шатар, 3-р ангиас англи хэлний хичээл орно
  • Төгөлдөр хуурын дугуйлан, сагсан бөмбөг болон гар бөмбөгийн секц
  • Англи хэлний болон мэтгэлцээний клуб
  • Эцэг, эхчүүдэд зориулсан СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭХ зөвлөгөө, сургалт

Сургалтын төлбөр: 

  • Бага: 2,400,000₮
  • Дунд: 2,600,000₮
  • Ахлах: 2,700,000₮ - 3,200,000₮

 “Арвис”  Бүрэн Дунд Сургуулийн ФЭЙСБҮҮК хуудас ЭНД дарна.

Хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 6-р хороо, Баянзүрх захын урд, Өөрийн байранд

Утас : 11-455959, 96994559, 99088058

 

"АТЛАНТА" БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ

Сургалтын онцлог, давуу тал:

Англи, хятад хэлний гүнзгийрүүлсэн сургалт Математик, англи, хятад хэлний хичээлийг сургалтын хөтөлбөр, программаас давсан агуулгаар гүнзгийрүүлэн судалдаг. Гүнзгийрүүлсэн сургалтыг олон жилийн туршлагатай багш нар болон гадаад багш нар удирдан явуулдаг. Тухайн хичээлүүдийг ангиас шалтгаалан долоо хоногт 8 -10 цаг гүнзгийрүүлэн судална. Бусад хичээлүүд БСШУ-ны сайдын баталсан сургалтын төлөвлөгөөний дагуу орно.

Сургалтын төлбөр:  

  1.  Бага-  2,500,000₮
  2. Дунд-3,000,000₮
  3.  Ахлах-3,000,000₮

Вэб сайт: www.atlanta.edu.mn

Атланта бүрэн дунд сургуулийн ФЭЙСБҮҮК хуудас ЭНД дар.

Хаяг: Чингэлтэй дүүрэг, 6-р хороо СУИС-ийн баруун хойно, “МОНИНЖБАР” ХК-ний ард талд.

Утас: 70110518, 99126040

"БИЛГҮҮН НОМЧ"  ДУНД СУРГУУЛЬ

Гадаад хэл, математикийн гүнзгийрүүлсэн сургалтай.

Сургалтын төлбөр:   

Бага, дунд, ахлах анги- 2,300,000₮

Билгүүн номч дунд сургуулийн ФЭЙСБҮҮК хуудас ЭНД дарна.

Хаяг: БЗД, 1-Р ХОРООЛОЛ,

Утас: 99171124, 88011257                                                                “ТОЛЬТ” ДУНД СУРГУУЛЬ

Гадаад хэл, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай.

Сургалтын төлбөр:

Бага анги: 3,250,000₮

Дунд анги- 2,800,000₮

Ахах анги: 3,000,000₮

Тольт дунд сургуулийн ФЭЙСБҮҮК хуудас ЭНД дарна.

Хаяг: СХД, 1-р хороолол, 34-р байрны урд талд, СХД-ийн шүүхийн баруун талд.

Утас: 70188153, 98110508, 91911016

"ТӨГСДЭЛГЭРЭХ" БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ

Сургалтын орчин:

Дуу хөгжим, бага анги, байгалийн ухаан, математик, компьютер мэдээлэл зүйн кабинетууд,  сурагчдын цайны газар, спорт заал, 16000 номтой номын сан, уншлагын танхим хичээлийн шинэ байрыг 2010 онд 600 хүүхдийн хүчин чадалтай.

Сургалтын төлбөр

  1. БАГА-2,400,000₮
  2.  ДУНД-2,600,000₮
  3. АХЛАХ-2,800,000₮

Вэб сайт:  tugsdelgerekh.mn

Төгсдэлгэрэх бүрэн дунд сургуулийн ФЭЙСБҮҮК хуудас ЭНД дарна.  

Хаяг: БЗД 25-р хороо,Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж-47

Утас: 70157519, 98157519, 96670453