Дэлхийн хамгийн хүчирхэг 11 паспорт

2020-04-21

2019 оны хамгийн хүчирхэг паспортын дэлхийн чансааг Henley Passport Index нийтэлсэн бөгөөд 31 улс эхний 10 байрыг эзэлжээ. Энэхүү чансааг Европын орнууд тэргүүлдэг байсан бол сүүлийн үед Азийн орнууд давамгайлах болжээ. Тухайлбал, 2005 оноос хойш ямагт тэргүүлдэг байсан Их Британи болон АНУ  байр ухарсан байна.

11. Испани

Тус улсын иргэд дэлхийн 186 улс руу визгүй зорчих эрхтэй бөгөөд дэлхийн хамгийн хүчирхэг дөрөв дэхь паспорт юм. 30 хүртэлх насны иргэд нь зөвхөн 5 жил хүчинтэй, 30-70 насныхны хувьд арван жилийн паспорттай байдаг бол 70-аас дээш насны зорчигчид насан туршдаа хүчинтэй паспорттай байдаг.

10. Швед

Шведийн иргэд Европын холбооны улсуудын адил хил орчмын паспортыг эх орныхоо бэлгэ тэмдэг болгосон хэдий ч Шведийн иргэд хоёр хүчинтэй паспорт авах боломжтой. Францын нэгэн адил Шведийн иргэд дэлхийн 186 оронд визгүй зорчих эрхтэй.

9. Франц

Францын паспорт нь улаан өнгөтэй Европын Холбооны улсуудын хил орчмын паспортуудаас ялгаатай боловч мөн л дэлхийн 186 улс руу визгүй нэвтрэх эрхтэй билээ. Франц улс нь Швед, Испанийн хамт дэлхийн хамгийн хүчирхэг паспортын дөрөвдүгээрт ордог.

8. Люксенбург

Европын хамгийн жижиг улс хэдий ч тусгаар тогтнолоо хадгалж үлдсэн цорын ганц улс бол Люксенбург юм. Энэхүү жижигхэн улсын иргэд нь дэлхийн чанарын 187 улсад визгүй зорчих эрхтэй бөгөөд дэлхийн чансааны хоёрдугаарт эрэмбэлэгдсэн дэлхийн гурав дахь хүчирхэг паспорт юм. Люксенбургийн паспорт эзэмшиж байгаа бүх иргэд Европын холбооны иргэд бөгөөд энэ нь ЕХ болон Швейцар улсуудад визгүй зорчиж болно гэсэн үг юм.

7. Итали

Италийн иргэд дэлхийн 187 улсад визгүй зорчих боломжтой болжээ. Европын холбооны био метрийн “burgundy” паспортыг өргөдөл гаргагчийн наснаас хамааран 10, 5, 3 жилийн хугацаатай олгодог байна. Италийн иргэний харьяаллын тухай хуульд зааснаар Итали гаралтай боловч бусад улсын иргэд нь 'jus soli' хуулиар Италийн паспорт авах хүсэлт гаргаж болно.

6. Дани

Дэлхийн хамгийн хүчирхэг паспортын жагсаалтын зургаад нэрлэгдсэн Дани улсын иргэд Итали, Люксенбургийн адил дэлхийн 187 улсад визгүй нэвтрэх эрхтэй. Данийн паспорт эзэмшигч бүх хүмүүс ЕХ-ны иргэд тул Европын холбоо, Швейцар улсаар дамжуулан визгүй зорчих боломжтой юм.

5. Герман

188 улсад иргэддээ визгүй зорчих эрхийг олгосон Германы улаан паспорт нь Герман улсын иргэний үнэмлэхийг баталгаажуулсан цорын ганц баримт бичиг юм. Европын холбооны нэг хэсэг болох Германы иргэд Европын холбоо, Швейцар, Европын эдийн засгийн бүсээс бүрддэг аль ч муж улсад чөлөөтэй зорчиж, амьдрах боломжтой.

4. Финланд

Финланд улсын иргэд Герман, Өмнөд Солонгос улсын адил 188 улсад визгүй нэвтрэх эрхтэй. Финлянд улс нь Европын Холбооны стандартад нийцсэн улаан өнгийн паспорттай бөгөөд бүх эмэгтэйчүүд, хүүхдүүд болон 30-аас дээш насны эрчүүдэд уг визийг олгодог. Цэргийн алба хаах насанд хүрээгүй 30-аас доош насны эрчүүдэд богино хугацааны паспорт олгодог байна.

3. Өмнөд Солонгос

Өмнөд Солонгосын хар ногоон паспорт нь Герман, Финляндын адил мөн л дэлхийн 188 оронд визгүй нэвтрэх эрхтэй болж 12 дугаар байрнаас огцом урагшилсан байна.

2. Сингапур

Сингапурчууд дэлхийн хамгийн хүчирхэг паспортын жагсаалтыг тэргүүлж, Сингапурын иргэд дэлхийн 190 оронд визгүй зорчих эрхтэй болжээ. Сингапурын иргэд Кубад визгүй нэвтрэх цорын ганц хөгжингүй орон гэдгээрээ онцлог юм. 1963-1965 оны хооронд Сингапурын оршин суугчдад Малайз улсын паспорт олгосон нь тус улс тухайн үед Малайз улсын нэг хэсэг байсныг илтгэдэг. Гэсэн хэдий ч Сингапурын улаан паспорт нь 1966 оноос хойш хэд хэдэн шинэчлэлт, өөрчлөлт хийсний үр дүнд ийнхүү дэлхийн хүчирхэг паспортын жагсаалтыг тэргүүлэхэд хүргэсэн байна.

1.      Япон

Янз бүрийн улс оронд аялах эрх чөлөөг үндэслэн Япон улс Сингапурын адил дэлхийн хамгийн хүчирхэг паспортын жагсаалтыг тэргүүлж байна. Японы иргэд дэлхийн 190 оронд визгүй зорчих боломжтой төдийгүй дэлхийн хамгийн том дөрвөн эдийн засаг гэгддэг АНУ, Хятад, Европын холбоо, Энэтхэг зэрэг орнуудад визгүй нэвтрэх боломжтой дөрвөн улсын нэг юм.

Four seasons олон улсын сэтгүүл, 70 дахь дугаараас