Ирэх баасан гарагт сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүлэх эсэхийг шийдвэрлэнэ

2020-03-18

Манай улсад шинэ төрлийн коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан Улсын онцгой комисс өчигдөр хуралдсан билээ. Халдварын тохиолдол гадаадаас зөөвөрлөгдөн орж ирсэн бөгөөд халдвар авсан иргэдийг байнгын хяналтад тээвэрлэж, тусгаарласан учраас айх аюул байхгүй гэдгийг УОК-оос мэдээлсэн юм. Улмаар сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 30-нд эхлүүлэх эсэх асуудлаар БСШУСЯ-ны саналыг сонсож, шийдвэр гаргахаар болсон. Харин энэ асуудлаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “Бид Эрүүл мэндийн яаманд хандаж байгаа. Цаашид улс орны эрүүл мэндийн нөхцөл байдал ямар байгаа вэ. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх эсэхээр Эрүүл мэндийн яамнаас санал авна. Баасан гарагт Улсын онцгой комиссын хуралдаанаар манай яам саналаа өгч, хэлэлцүүлнэ” гэлээ.

Түүнчлэн төгсөх ангийнханд ЭЕШ-ын болон одоо телевизээр гаргаж буй теле хичээлүүдийг СD-нд хуулж өгнө гэдгийг мэдээлэв.