Англи хэл: Хөл хориотой үеийн 21 хоногийн хагас МАРАФОН

2020-03-10

Хөл хорио тогтоосон энэ үед маскаа зүүж,  дархлаагаа сайн дэмжиж байгаа биздээ. Энэ удаагийн шинэ мэдээллээ хуваалцахаас өмнө та нараасаа доорх асуултыг асууя.

Та бидний өдөр бүрийн энгийн дадал, үйлдлүүд зорилгодоо нэг алхам ойртох эсвэл холдохыг шийддэг гэдэгтээ та санал нийлэх үү?...

Дээрх асуултад маань дор бүрнээ хариултаа өгсөн гэдэгт итгэлтэй байгаа тул цааш үргэлжлүүлье. 

Боловсролын байгууллагын нэгдсэн network.mn сайт шинэ оны анхны дугаараараа уншигч та бүхэндээ “Шинэ оны анхны төлөвлөгөө тань юу вэ” нийтлэлийг хүргэж байсан бөгөөд тус нийтлэлээр Англи хэл сурах хүсэлтэй залуучуудад зориулсан “Reading marathon-2020” буюу Англи хэлний уншлагын марафоны талаар мэдээллийг хүргүүлж байсан билээ. Тэгвэл энэ удаад дахин нэг сайхан мэдээг та бүхэнд дуулгах гэж байна. 

“Дэлхийн хаанаас ч хэзээд ч суралцах боломжтой” уриан дор маш олон залуучуудад Англи хэлээ сайжруулах боломжийг олгосон Лингорсын хамт олон хөл хориотой энэ үед уншигч та бүхэндээ зориулж “21 хоногийн хагас МАРАФОН” зохион байгуулах гэж байгаа юм байна. Хагас марафоны бүртгэл 2020 оны 3 дугаар сарын 13-ны 15:00 цаг хүртэл явагдах бөгөөд 3 дугаар сарын 14-өөс 4 дүгээр сарын 03-ыг хүртэл нийт 21 хоногийн xугацаанд үргэлжлэх юм. Зохион байгуулагчдын зүгээс нийт марафонд оролцогчдод тусгайлан "Онлайн халамж" үзүүлдэг. Өөрөөр хэлбэл өмнөх хоёр удаагийн марафонд амжилттай оролцогчдын сайн туршлага болон менторуудын зөвлөгөөг подкастаар болон шууд live-аар тогтмол хүргэдэг билээ. 

Марафонд хэрхэн бүртгүүлэх талаар болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу. 

Мөн та фэйсбүүк дэх Extensive readers in Mongolia фэйсбүүк бүлгэмд нэгдэж Англи хэлээ сайжруулж байгаа маш олон залуусын сайн туршлагаас судлаарай. Тэд өдөр бүр уншсан номын тэмдэглэл болон Англи хэл сурах дадлыг өөртөө хэрхэн бий болгож чадсан талаарх сонирхолтой туршлагаа бие биедээ хуваалцдаг юм.

Эцэст нь хэлэхэд хэл сурах процесс нь хэзээ ч таныг зовоож шаналгах ёсгүй бөгөөд хэл сурч байхдаа аз жаргалтай, сониуч байх хэрэгтэй тэгж чадвал та бодож байгаагаасаа ч илүү их мэдлэгийг олж авч чадна. Үр дүнтэйгээр хэлээ сайжруулсан хүмүүсийн нийтлэг шинж тэд үүнийг сурахыг чинь сэтгэлээсээ хүссэн байдаг бөгөөд үүндээ өдөрт үнэнчээр дор хаяж хагас цагийг зарцуулж чаддаг юм. 

 

Яг одоо залга, яг одоо бүртгүүл! 

 75059025, 99009025-аас дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. :))