Теле хичээлийг үргэлжлүүлэн зохион байгуулна

2020-03-03

ХОРИО ЦЭЭРИЙН ДЭГЛЭМИЙГ СУНГАСАНТАЙ ХОЛБОГДУУЛАН ЦЭЦЭРЛЭГ БОЛОН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРАЛЦАГЧДАД ЗОРИУЛСАН ТЕЛЕ ХИЧЭЭЛИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ЗОХИОН БАЙГУУЛНА

  • 2020.03.03-2020.03.06 ны өдрүүдэд 2020 оны 02 сарын 3 наас 14 -ний хооронд заасан 2 долоо хоногийн теле хичээлийг давтан хүргэх болно. /Энэ хугацаанд суралцагсдад зориулсан шинэ агуулгаар шинэ хичээлийг боловсруулан, теле хэлбэрээр бэлтгэх юм/
  • 2020.03.09-2020.03.20 хүртэл ажлын өдрүүдэд СӨБ, ЕБС-ийн суралцагчдад зориулсан шинэ хичээлүүдийг тогтсон цагийн хуваарийн дагуу хүргэх болно.
  • 2020.03.23-2020.03.27 -ны өдрүүдэд өмнөх хичээлүүдээ бататгах хичээлийг хүлээн авч үзээрэй.
  • 2020.03.09-нөөс эхлэн элсэлтийн ерөнхий шалгалтад зориулсан теле хичээлийг шинээр бэлтгэн хүргэхээр төлөвлөж байна.
  • 2020.03.09-нөөс Насан туршийн боловсролын үндэсний төвөөс эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан теле сургалтыг “Стар” телевизтэй хамтран зохион байгуулна.

Бэрхшээлийг боломж болгон ашиглаж, гэртээ байх хугацаандаа номтой нөхөрлөн, илүү сайн суралцахыг хичээгээрэй хүүхдүүд ээ. Эцэг эх асран хамгаалагч та бүхэн хүүхдэдээ теле хичээл үзэхэд нь туслаарай.