Дотоод хэргийн их сургуулийн 2020-2021 оны хичээлийн жилийн бакалаврын элсэлтийн шалгалтын журам

2020-03-02

Дотоод хэргийн их сургууль нь 2020-2021 оны хичээлийн жилд элсэлт авах бакалаврын хөтөлбөр, шалгалтын чиглэл, босго оноо, элсүүлэх хяналтын тоог захиалагч агентлаг, байгууллагын саналыг харгалзан энэ журмын хавсралтаар тогтооно.

Элсэлтийн шалгалтын үйл ажиллагааг Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Хилчний гудамж /бүсчлэлийн код 13260/-д байрлах Их сургуулийн байранд /цаашид Их сургуулийн байрлал гэх/ зохион байгуулна. Элсэлтийн шалгалттай холбогдох мэдээллийг Их сургуулийн “www.uia.gov.mn” цахим хуудсанд байршуулж, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ.

Элсэлтийн шалгалтад элсэгчийн төлөөлөл болон бусад эрх бүхий байгууллага, албан тушаалтан хууль тогтоомжийн хүрээнд хөндлөнгийн хяналт тавина. Чансааны оноог суурь 1 хичээлийн 480 оноо, хавсарга 1 хичээл 480 оноо, нийт 2 шалгалтын нийлбэрээр тогтооно.

Элсэлтийн талаарх мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.