Зөвлөх үйлчилгээний баг сонгон шалгаруулна

2020-02-04

Хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн урсгал зардлыг төсвийн төлөвлөлт, гүйцэтгэл, нэг хүүхдэд ногдох хувьсах зардалд шинжилгээ хийх, нэг хүүхдэд ногдох хувьсах зардлыг санхүүжүүлэх аргачлыг шинэчлэх, зардлын хувиарлалтын тэгш байдлыг хангах ажлыг гүйцэтгэх багийг сонгон шалгаруулалтад урьж байна. 

Багт тавигдах шаардлага:

  • Зөвлөх баг 4 гишүүнтэй байна. /Заавал хуулийн этгээд байх шаардлагагүй./
  • Багийн ахлагч PhD зэрэгтэй бол давуу тал болно.
  • Багийн гишүүдийн 50 болон түүнээс дээш хувь нь боловсролын салбарт ажилладаг, ажиллаж байсан байх.
  • MyMathLab, R, SPSS эсвэл Rython зэрэг хэрэглээний программыг ашигладаг байх.

Сонирхсон этгээд битүүмжилсэн материалаа 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 14.00 цагаас өмнө доорхи хаягаар ирүүлнэ үү. Ажлын даалгаврыг энд дарж татаж авна уу.

  • Хаяг: Улаанбаатар хот, Бага тойруу-44, Засгийн газрын III байр, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 106 тоот өрөө.  
  • Холбоо барих утас: 266131

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМ