БСШУСЯ салбарынхаа үйлдвэрчний эвлэлийн холбоотой хэлэлцээ байгуулжээ

2019-12-04

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болон Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо хооронд боловсрол шинжлэх ухааны салбарт ажиллагсдын хөдөлмөрлөх эрх, нийгмийн баталгаатай холбоо бүхий хууль ёсны ашгийг хамгаалах зорилгоор 2 жилийн хугацаатай хэлэлцээр байгуулж, хамтран ажилладаг.  

Энэ хүрээнд 2020-2021 онд хамтран хэрэгжүүлэх зорилт, үйл ажиллагаагаа тусгасан хэлэцээрийн төслийг боловсруулжээ. Уг хэлэлцээрийн төслийг өнөөдөр хэлэлцэн баталсан байна. Хэлэлцээрийн төсөлд цалин, хөлс, хөдөлмөрийн норм, норматив, нөхцөл, зохион байгуулалт, төсөв, санхүү, ажилтны нийгмийн хамгаалал зэрэг асуудлууд тусгагджээ.