Нэг уут дүрдэг цайнаас 11 тэрбум бичил хуванцар ялгардаг байна

2019-09-30

Канадын Их Сургуулийн судлаачид дөрвөн өөр төрлийн дүрж уудаг цайг буцалсан усанд хийж, эдгээр цайны уутнаас ялгарч байгаа бичил хуванцрыг тоолох судалгааг явуулсан байна. Судалгаагаар нэг ширхэг дүрдэг цайнаас 11 тэрбум бичил хуванцар ялгарч байгааг тогтоожээ.  Судлаачид эдгээр бичил биетүүд  хүний эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлдэг  талаар тодорхой мэдээлэл гаргаагүй байна.  

Ер нь аль болохоор цаасан ууттай дүрдэг цайг хэрэглэж байх нь зүйтэй гэж үзэж байгаа юм.  Өөр нэгэн судалгаагаар  хүмүүс нэг долоо хоногт  дунджаар 5 грамм хуванцар иддэг гэдгийг онцолсон байна. Хүний нэг долоо хоногт идэж байгаа нийт хуванцрыг жинлэх юм бол  Банкны зээлийн карт адил жинтэй байх юм.