Долоо хоногт таны амьдарлыг өөрчлөх 7 алхам

2019-09-30

7 хоногт амьдарлаа нэг  шат ахиулж болох уу? – Тийм!

Танд заримдаа амьдрал чинь нэгэн хэвийн, уйтгартай санагдах үе байдаг уу? Болоод л байгаа хэрнээ сэтгэл ханамжгүй..

Тэгвэл дараах 7 алхмыг ердөө хоног үнэнчээр хийгээд үзээрэй. Таны амьдралд гайхамшиг тохиох болно.

Эхлэхээсээ өмнө дараах 2 асуултыг чин сэтгэлээсээ өөрөөсөө асуугаарай.

  • Би яг юу хүсээд байгаа вэ?
  • Тэр зүйл намайг аз жаргалтай болгох уу?

Та яг одоо хариултыг нь олохгүй ч байж болно. Гэхдээ та үнэхээр амьдралдаа өөрчлөлт хийхийг хүссэн бол эдгээр 7 өдөрт хариултыг нь олох болно.

Заа одоо эхлэе..

1. Нэг шинэ зүйл сурах

Танд өнөөдрийг хүртэл сурахыг хүссэн ч хийж чадаагүй зүйл бий юу?  Магадгүй дохионы хэл сурах, хөгжим тогтох, шинэ спортоор хичээллэх, шинэ программ сурах гэх мэтчилэн… Таныг заавал мастер болоорой гэсэнгүй зүгээр л шинэ зүйл суралцахад цаг зав гаргаарай гэх гэсэн юм. Учир нь хүний тархи шинэ зүйл сурч мэдэхгүй удах тусам “залхуу” болдог. Залхуу тархитай хүн амьдралаас баяр баяслыг мэдэрч чадах болов уу? Үгүй л болов уу..

Тиймээс та заавал өндөр төлбөр төлж сургалтанд суухаасаа өмнө онлайн сургалтуудыг туршаад үзээрэй. Жишээ нь гадаад хэл сурах үнэгүй апп, веб сайтууд маш олон бий. Мөн Youtube дээр үнэгүй хичээл хүргэдэг  сhannel-уудыг дагаарай.

2. Өөртөө өдөр бүр талархаж бас урамшуул

Хамтдаа төсөөлье. Таны гар, хол, ходоод нүд гээд бүх эд эрхтэн эс бүр таны эрүүл мэндийн төлөө ажиллаж байгаа. Та түүндээ баярлалаа гэж хэлж үзсэн үү? Олон хүн эрүүл мэндээ алдсаны дараа л ухаардаг. Эмлэгийн орон дээр амьсгалын аппараттай байгаа хүнд НЭГ урт амьсгал хичнээн их аз жаргал шиг санагдах бол? Та өдөрт дунджаар 17,000-30,000 удаа амьсгалдаг гэдгийг мэдэх үү?  Яг одоо танд зовиурлах өвчин байхгүй бол өөрийн бие мах бодьдоо чин сэтгэлээсээ талархал илэрхийлээрэй. Өглөө бүр өөрийн тухтай байрлалаа авааад уртаар амьсгалаа авч гаргаад эд эрхтэн бүртээ чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлээрэй. Мон оройдоо талархалын жагсаалт гаргаарай. Танд тусалсан хүн, танд урмын үг хэлсэн гээд та талархаж болох хэн бүхэнээ талархлын жагсаалтандаа оруулаарай. Энэ нь таныг амьдралдаа сэтгэл хангалуун байхад тусладаг байна

3. Ердөө нэг цаг дасгал

Энэ бол зөвхөн эрүүл амьдарлын хэвшил биш таныг эрч хүчтэй, илүү бүтээмжтэй байх гарц юм. Дасгал тогтмол хийдэг хүн хийдэггүй хүнээс дариу 24% илүү бүтээмжтэй ажиллаж чаддаг. Тиймээс өөртөө тохирсон хөтөлбөр гаргаад дасгалуудын давтамжаа нэмэгдүүлэх маягаар эхлээрэй. Өөрийгөө хэт ядраах биш өөрт тохирсон хөнгөн дасгал болон гүйлт хийгээрэй. Танд ердөө нэг цаг байхад л хангалттай. 7 хоногийн дараа та  өөрийгөө эрч хүч дүүрнээр мэдэрч эхлэх болно.

4. Хэрэггүй хүмүүсээс холбоогоо тасал

Таны төлөө чин сэтгэлээсээ баярлаж чаддаггүй хүн, таны сэтгэлийг ойлгодгүй, таны цагийг үрдэг хүмүүсээс 7 хоног огт холбоогүй байгаад үз. Эхэндээ танд бага зэрэг хэцүү санагдаж магадгүй. Гэхдээ та энэ хугацаанд өөрийгөө чөлөөлж, үүнээс ч чухал бусад зүйлийн төлөө анхаарлаа хандуулах болно.

5. Хувийн жагсаалт гаргах

Дор хаяж 3-5 жагсаалт гаргаарай. Харинж хэр урт жагсаалт гаргах нь таны мэдэл. Ямар ч байсан юу хийхийг , ямар зүйлийг авахыг , хаашаа явахыг, ямар мэдрэмж авахыг хүсэж байгаа талаараа жагсаан бичээрэй. Энэ нь танд шинэ зорилгуудыг авчрах болно. Нийгмийн эсвэл хэн нэгний хүслээр бус зөвхөн таны хүсэж буй зүйлийг биелүүлэх тэрхүү зорилгоо та олж нээх болно. Харин энэ хүслийн жагсаалтын ард хэсэгт хэзээ гэдгээ заавал бичээрэй. Жишээ нь 30 нас хүрэхээсээ өмнө 5 улс руу аялах гэх мэт. Учир нь уг хүсэл тодорхойгүй байх тусам үүндээ хүрэх магадлал буурдаг.

6. Хүлээн зөвшөөр

Танд алдаа дутагдал, сул талууд байж болно. Мөн зарим зүйл таны хүссэнээр биш байж болно. Заримдаа хүлээн зөвшөөрөх нь өөрийгөө стрессээс аврах ухаалаг гарц болдог. Тиймээс таны сэтгэлд нийцэхгүй зүйлүүддээ хугацаа өг. Хүн бүрийн ялгаатай байдал, тохиолдол бүрийн өөр өөр байдлыг хүлээн зөвшөөрч тэдэнд болон өөртөө хугацаа өгөөрэй. Үүний дараа та айдастайгаа нүүр тулж эхлэх болно. Харин энэ үед таны айж байсан тэрхүү айдас, бухимдал энгийн зүйл байсныг ухаарах болно

7. Удаан уулзаагүй найзуудтайгаа эргэн холбогдох

Та их олон зүйлрүү сатаарч олон хүмүүстэй уулзаж амжихгүй удсан бол тэдэнтэй уулзаарай. Удаан уулзаагүй найзууд чинь таныг хуучнаар тань хүлээж авах болно. Энэ бол буцаж өөрийгөө олж авах, сэтгэлээ сэргээх хамгийн үр дүнтэй аргуудын нэг юм.  Та 7 хоногийн хугацаанд удаан хугацаанд холбоо бариагүй найзуудтайгаа холбогдож зүгээр л кофе ч юм уу уухыг санал болгож болох юм.

 

Эх сурвалж:Oneminute.mn