Лондон хотоор аялахын өмнө таны заавал мэдэх 15 зүйл

2019-09-28

Манай сэтгүүл эрхэм уншигч таныг “Time to Wander” булангаараа дамжуулан дэлхийн томоохон гайхалтай хот, улсуудаар аялуулахыг эрмэлздэг билээ. Энэ удаад Европ тивийн эртний улсын нэг Английн нийслэл Лондон хотын тухай хуваалцах гэж байна.  

1.London Eye 

Энэ нь Лондон хотын 21 зууны бэлгэ тэмдэг бєгєєд дэлхий дээрх жуулчдын очих дуртай газрын нэг билээ. Иймд та Лондонд ирээд хамгийн эхэнд vзэх ёстой зvйл гэвэл энэ юм. Энэхүү алсыг харагч дотроос та хотыг бvхэлд нь харж болно. 

2. Гоё зураг авах бол өглөө эртлэн гараарай

Хэрвээ та парламентын ордон болоод Биг Бен-ийн гоё зураг авах бол єглєє эртхэн дугуй хєлсөлж хотоор явах нь тун зєв арга шүү. Биг Бен-ийг бодитоор нь харахад туйлын сайхан байдаг гэдэг. Бид бүгд энэ алдарт цагны зургийг наснаасаа ч олон харсан шvv дээ. Харин єєрийн биеэр нэг харвал илүү сайхан сэтгэгдэл тєрєх байх.

3. Шүхэр авч явахаа мартуузай

Лондонд мөнхийн бороо ордоггүй ч тэд мөнхийн шүхэр барьж явдаг. Учир нь, Лондонд бороо гэнэт ордгоороо алдартай. Хотын цаг агаар маш хурдан солигдож, яах ийхийн зуургүй дээрээс бороо асгаж эхэлдэг байна.  Тиймээс шүхэр авч явах нь элбэг.  Харин тэрхүү шүхрээ метронд мартаж буух үзэгдэл бусад орнуудаас илүү байдаг аж. Лондоны метрогоор үйлчлүүлэгч хүмүүс буюу англичууд болон жуулчдын мартаж үлдээсэн шүхэр жилд 80 мянгаар тоологддог байна. Түүнчлэн шүхрээс гадна метронд самурайн илд, хүний гавлын яс, шилэн саванд хийсэн үхсэн сарьсан багваахай, бүхэл бүтэн авс зэрэг этгээд сонин зүйлс ч ихээр мартаж буудаг байна.

4. Дэлхийн анхны метрогоор зорчоорой

Дэлхийн хамгийн анхны метро болох Лондонгийн “Paddington” метро нь “Pancras International” зогсоолоос хөдөлж шууд Pairs болон Liverpool зогсоол руу очдог.

5. Oyster карт

Oyster карт нь таны мөнгө, цаг хугацаа, зардлыг хэмнэх аяллын хөнгөлөлтийн карт юм. “Tube Station” дээрээс тус картыг аваад (төлбөргүй, бага төлбөртэй) цэнэглэж, ашиглана. Тус картыг ашигласнаар таны нэг өдөрт зарцуулах зардлыг 3-4-т хүргэж, мөнгийг тань хэмнэх болно.

6. Хямд үнэтэй нислэг

Хэрэв та Лондон руу явахдаа хямд үнэтэй нислэг сонгохыг хүсч байвал Ryan Air эсвэл Easy Jet-д хандаарай. Эдгээр тээвэрлэгчид зорчигчдод хамгийн хямд үнийг санал болгодог байна.

7. Үнэгүй кофе өгдөг!

Лондон хотод өглөөний кофе үнэгүй өгдөг газрууд бий. Тэдгээр кофе шопуудын баристануудаас кофегоо үнэгүй авах азтай хүмүүсийн нэг болоорой! Хэрэв та өглөөний кофе уух газар хайж байгаа бол Лондоны өвөрмөц, олон бие даасан кофе шопуудын нэг рүү очно уу. 

8. Музей, урлагийн галерей ҮНЭГҮЙ

Үнэгүй зүйлсийн талаар ярихад Байгалийн түүхийн музей, Шинжлэх ухааны музей, Их Британийн музей гэх мэт газруудыг хүссэн хүн бүр үзэх боломжтой. Учир нь эдгээр музей үнэгүй учраас өдөрт олон түүхийн дурсгалт газруудаар явж, хотын баялаг өв, түүхээр аялж болно. Мэдээжийн хэрэг хандив өгөх нь зүйтэй боловч энэ нь заавал байх албагүй.

9. Big Ben рүү ҮНЭГҮЙ зочлох боломжтой

Биг Бен бол Хатан хаан II Элизабетын II цамхаг дахь хонх юм. Гэхдээ, төрийн ордны барилгуудыг зөвхөн урилгаар л үзэх боломжтой. Урилга олох хамгийн хялбар аргын нэг нь (хэрэв та Их Британид амьдардаг бол) нутгийнхаа УИХ-ын гишүүнээс урилга авах юм. Ингэснээр тэд таны нэрийг урагшлуулж, үнэгүй тоглолтын тасалбар өгөх болно. Хэрэв тийм боломж үгүй бол метрогоор аяллын хөнгөлөлтийн картаа ашиглаж, зорчиж болно.

10. Жинхэнэ Британи уламжлалт загас чипс идээрэй!

Их Британиар аялж байгаа бол заавал тус улсын үндэсний алдарт загас, чипсийг идэж үзээрэй. Лондон хотын төвийн хаанаас ч худалдан авах боломжтой бөгөөд Шордит  (Shoreditch)  дахь Поппи нь хамгийн амттай, чанартай гэдгийг зарим аялагчид онцолжээ. Хоолыг шинэхэн давс, цагаан цуугаар чанаж болгосон байдаг.

11.Бямба гаригт Оксфордын гудамжнаас зайлсхий

Амралтын өдрүүдээр Оксфордын гудамж хөл хөдөлгөөн ихтэй байдаг тул дэлгүүр явахад хүндрэлтэй байдаг. Зарим цагуудад зам, талбай битүү хүнтэй болж, хоосон зай үлддэггүй. Тэр байтугай олон нийтийн хөдөлгөөнөөс болж, хөдөлгөөн хаагддаг. Хэрэв та дэлгүүр хэсэх гэж байгаа бол өглөө эсвэл ажлын өдрүүдээр Оксфорд гудамж руу явах хэрэгтэй.

12.Борис дугуй хөлслөх нь хямдхан

Лондонд дугуй түрээслэх боломжтой бөгөөд хүн бүхэн дебит эсвэл зээлийн карт ашиглан төлбөрөө хийдэг. Энэ нь  хотыг тайван үзэх гайхалтай арга бөгөөд та цаг хугацаа, мөнгөө хэмнэх болно.

13.Лондонгийн захын хоолнууд маш амттай!

Лондонд очиж үзэх гайхамшигтай олон хүнсний захууд байдаг. Үдийн цайны цагаар захуудаар зочилж, олон төрлийн амтат хоол амтархан идээрэй.  Хэрэв та Лондон руу аялах гэж байгаа бол Лондонд заавал идэх хоолны талаар интернетээс хайж үзээрэй.

14. Тэнгэр дэх цэцэрлэг

Энэ бол Лондонгийн хамгийн өндөрт байрлах нийтийн цэцэрлэг юм. Тэнгэр баганадсан байшингийн дээд талд гайхамшигтай цэцэрлэг бий. Нийтийн эзэмшлийн газар тул тасалбар үнэ төлбөргүй байдаг. Гэхдээ энд үнэгүй бүртгүүлэхээ урьдчилан захиалах хэрэгтэй байдгийг анхаараарай. Skygarden.london хаягаар орж урьдчилан бүртгүүлнэ.

15.Орон нутгийн сим карт

Лондонд үнэгүй WiFi үйлчилгээ нь маш ачаалалтай байдаг. Хэрэв та Старбакс, Макдоналдс эсвэл Apple-д олон цагаар мөнгө үрэхгүй л бол нийтийн үнэгүй интернетийн хурд муу байдаг. Тиймээс та дуудлага хийх, интернетээр холбогдох, роумингийн зардлаа хэмнэхийн тулд орон нутгийн дугаар (Grab local sim card) аваарай. Үнэ хямдхан сим карт үйлдвэрлэдэг шилдэг үйлчилгээ үзүүлэгчдийн нэг бол Giff Gaff  болон Three юм

.

 

 

Four seasons melody magazine, №65