Зориг сангийн оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

2019-09-09

Зориг сан, Швейцарын хөгжлийн агентлагтай (SDC) хамтран хэрэгжүүлдэг оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаж байна. Уг хөтөлбөр нь дотоодын их, дээд сургуулиудад амжилттай суралцаж буй 2-с дээш курсын бүх оюутнуудад нээлттэй юм. Хөтөлбөрийн хүрээнд сургалтын төлбөрийн тодорхой хувийн тэтгэлэг олгодог бөгөөд тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан бүх оюутнууд хамтран нийгэмд тустай бичил төсөл боловсруулан хэрэгжүүлэхээс гадна тэдний ур чадварыг нэмэгдүүлэх, нийгмийн хүрээг тэлэх зорилгоор сургалтуудыг зохион байгуулдаг болно. 

Хөтөлбөрт хамрагдахыг хүссэн оюутнууд https://form.jotform.me/zorigfoundation/2019-2020 хаягаар орж дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.