Дэлхийд боловсролын системээрээ тэргүүлэх 20 улс

2019-09-05

Боловсрол нь хүн төрөлхтний соёл иргэншлийн түлхүүр төдийгүй хувь хүнд иргэний нийгмийн үүргийн талаарх үндсэн ойлголтыг эзэмшүүлэхэд тусалдаг. Бид аль бүс нутаг, аль улсад амьдарч байгаагаас үл хамааран боловсрол эзэмших эрхтэй ч газарзүйн байрлал, соёл иргэншил ялгаатай тул улс орнуудын боловсролын тогтолцоо өөр өөр байдаг. Тэгвэл сайн боловсролын систем гэж юу вэ. Систем яагаад чухал вэ. Энэ асуултад дэлхийд тэргүүлэх 20 улсын жишгийг түшин хариултаа олцгооё.

Доорх жагсаалтыг боловсролын тогтолцоо, суурь болон дээд боловсролын чанар, их сургуульд суралцаж буй оюутнуудын тоо, төвшин зэрэг зарим хүчин зүйлийг харгалзан үзэж гаргасан байна.

1. Финлянд

Энэ онд хийсэн судалгаагаар Финлянд дэлхийн хамгийн шилдэг боловсролын системтэй  улсаар тодорчээ. Гэхдээ тус улс 2000 оноос хойш анхаарлын төвд байсан бөгөөд 2018 оны амжилт нь шилдэг болгожээ. Түүнчлэн Япон, Өмнөд Солонгос зэрэг боловсролын жишиг системтэй улс орнуудтай хүчтэй өрсөлдсөн нь Финлянд улсын амжилтад эерэг нөлөө үзүүлсэн байна.

Үнэлгээний оноо: 114

2. Япон

Финландын нэгэн адил Япон улс гурван жилийн турш хоёр дахь байр сууриа хадгалсаар иржээ. Өмнөд Солонгос болон бусад орнуудтай ширүүн өрсөлдөж байсан ч хоёрдугаарт эрэмбэлэгдэж чадсан байна. Амжилтад нөлөөлсөн гол үзүүлэлт нь 5-14 насны сурагчдын мэдлэг ойлголтыг сайтар хөгжүүлдэг явдал аж.

Үнэлгээний оноо: 104

3. Өмнөд Солонгос

Дэлхийн шилдэг боловсролын системтэй 20 улсын жагсаалтыг Өмнөд Солонгос улс гурван ч удаа тэргүүлж байв. Харин энэ удаад гуравдугаар байранд жагслаа. Судлаачдын үзэж байгаагаар тус улс хоёрдугаар байрны хүчтэй өрсөлдөгч байсан ч цөөн тооны үзүүлэлтүүд оноо алдсан байна. Тухайлбал,  Өмнөд Солонгос улсыг хоёрдугаар байрнаас “мултрахад” ахлах ангийн сурагчдын болон төгссөн оюутнуудын шалгалтын оноог буурсан зэрэг үзүүлэлт нөлөөлжээ.

Үнэлгээний оноо: 101

4. Дани

Дани улс урьд өмнө санал асуулгад чансаагаараа тэргүүлж байсан улс биш бөгөөд элитүүдийн дунд боловсруулсан боловсролын системээрээ алдартай ажээ. Өмнө нь Дани наймдугаар байранд байсан боловч шинээр оруулсан таван үзүүлэлтийг давж гарсан тул наймдугаар байрнаас дөрөвдүгээр байр руу дэвшсэн аварга үсрэлт хийжээ. Дани улс дөрөвдүгээр байранд ороход  нөлөөлсөн үзүүлэлт бол дунд болон бага сургуулийн багш, сурагчдын сургалтын харьцааг нэмэгдүүлсэн үзүүлэлт юм.

Үнэлгээний оноо: 94

5. Орос

Орос улс дөрөвдүгээр байр эзэлсэн ч дэлхийн хамгийн шилдэг боловсролын тогтолцоотой шилдэг таван орны тоонд багтсан нь сайшаалтай байна.  Орос улсын боловсролын систем нь төгсөгч оюутнуудын ажлын байр бэлэн байдаг гэдгээрээ алдартай. Энэ нь багш, оюутны харьцаатай холбоотой. Тоогоор илэрхийлбэл, Орос улсад нэг багшид ойролцоогоор есөн сурагч ногддог.

Үнэлгээний оноо: 91

6. Норвеги

Норвеги улс өмнөх улирлын байдлаар 16 дугаар байранд байсан. Гэсэн хэдий ч боловсролын тогтолцоондоо тодорхой өөрчлөлтүүд хийснээр арав гаруй байраар өсөж VI байранд амжилттай бичигджээ. Норвегид нэг багшид ойролцоогоор 10 сурагч ногдоно. Багш, сурагч хоорондын харьцааны хувьд Орос, Японтой нэлээд хүчтэй өрсөлдсөн байна.

Үнэлгээний оноо: 82

7. Их Британи

Хэдийгээр энэ улс жагсаалтад орсон эхний таван орны өрсөлдөгч болох байсан ч Засгийн газар, багш нарын хооронд үүсээд байгаа мөргөлдөөн хойгуур бичигдэхэд нөлөөлжээ. Их Британийн Засгийн газар багш нарт илүү сайн цалин өгөх, анги танхимын дэмжлэгийг сайжруулах, анги бүрийг орчин үеийн боловсролын тоног төхөөрөмжөөр хангах зэрэг өнөөгийн нөхцөл байдлыг болгоомжтой шийдвэрлэвэл тэд тэргүүн байранд ч бичигдэх боломжтой улс гэдгийг судлаачид онцолжээ.

Үнэлгээний оноо: 78

8. Израиль

Боловсролын тогтолцооны хувьд Израиль улс наймдугаар байранд бичигдэж байгаа ч сурагчдын хүмүүжил, хөгжлийн үзүүлэлт сайжирсан байжээ.

Үнэлгээний оноо: 77

9. Швед

Энэ удаад Финлянд, Норвеги, Данийн адил Швед үнэхээр амжилтаа ахиулж чаджээ. Боловсролын салбарын ахиц дэвшил нь 2015 оноос 2018 он хүртэл гайхалтай байв. Ялангуяа 15-18 насны сурагчдын сургуульд хамрагдалт ихэд сайн байжээ.

Үнэлгээний оноо: 75

10. Хонконг

Хэрэв бид өнгөрсөн жилийн дэлхийн хамгийн шилдэг 20-ийн судалгааг авч үзвэл Хонг Конг 14 дүгээр байранд байж. Тэгвэл тус улс үндсэн шалгуур үзүүлэлтүүд дээр үнэхээр шаргуу ажилласны дүнд шилдэг аравт хүрч чадсан байна.  Хонконгийн ранкаа дээшлүүлэхэд нөлөөлсөн гол үзүүлэлт бол бага ангийн сурагчдын элсэлтийн төвшин өндөр байсан явдал аж.

Үнэлгээний оноо: 70

11. Нидерланд

Харамсалтай нь Нидерланд нэг оноо алдаж, 10 дугаар байрнаас 11 рүү ухрав. Ухралтын шалтгаан нь шинжлэх ухаан, математик, унших зэрэг сэдвээр олон улсын тестийн оноо буурсантай холбоотой аж.

Үнэлгээний оноо: 67

12. Бельги

Флемиш, Герман, Франц зэрэг гурван өөр нийгэмлэгийг багтаасан боловсролын хамгийн нарийн төвөгтэй тогтолцоогоор Бельги 11 дүгээр байрт жагсаж байна. Харин жил бүр явуулсан судалгааны явцад багш, сурагчдын харьцааны үзүүлэлтээр 4, 9 дүгээр байранд, бага, дунд сургуулийн сурагчдын хамрагдалтыг нэмэгдүүлсэн үзүүлэлтээр 5 дугаар байр эзэлсэн байна. Цаашид ранкаа ахиулъя гэвэл оюутан, сурагчдын элсэлтийн төвшин, багш-сурагчдын харьцаанд анхаарах нь зүйтэй гэдгийг судлаачид онцолжээ.

Үнэлгээний оноо: 65

13. Герман

Герман улс нь нийгэм, эдийн засгийн шударга ёсоор дэлхий даяар алдартай. Тус улс эхний аравт багтахаар шаргуу ажилласан боловч сүүлийн хоёр жилийн хугацаанд хэд хэдэн үзүүлэлт нь сайжраагүй байна. Одоогийн байдлаар улс орнууд топ аравт байр сууриа хадгалахын төлөө тэмцэж байгаа боловч боловсролын тогтолцоонд хүссэн өөрчлөлт оруулах хүртэл энэ нь тийм ч амархан зүйл биш юм.

Үнэлгээний оноо: 63

14. Хятад

Хятад улсад хөдөлмөр эрхлэлт харьцангуй өндөр байгаа боловч энэ үзүүлэлт тус улсыг энэ оны шилдэг арвын жагсаалтад багтааж чадаагүй ажээ. Хятадад тусалж чадах цорын ганц зүйл бол сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгт хамрагдалтыг сайжруулах явдал гэдгийг мэргэжилтнүүд сануулсан байна.

Үнэлгээний оноо: 62

15. Сингапур

Дэлхийн хамгийн сайн шалгалтын системтэй гэгддэг Сингапур улс 2016 онд математик, шинжлэх ухаан, унших гэх мэт хичээлээр анхан шатны болон дунд шатны олон улсын шалгалтад хамгийн өндөр байр эзэлж байв. Харин энэ удаад тэд хоёр шалгуур үзүүлэлтээр буюу бага, дунд сургуулийн сурагчдын элсэлт, математик, шинжлэх ухаан, унших чиглэлээр олон улсын шалгалтын оноо буурсан зэргээр байр ухарсан байна.

Үнэлгээний оноо: 57

16. Португали

2018 онд тус улс топ 20-д байр сууриа хадгална гэж байсан ч энэ нь бүтэлгүйтсэн юм. Гэсэн хэдий ч, энэ жил тус улс топ 20-ын  жагсаалтад хамрагдаад зогсохгүй 16 дугаар байранд эрэмбэлэгджээ. Тэд бүр илүү шаргуу ажиллах юм бол тун удахгүй шилдэг 15-д багтах болно.

Үнэлгээний оноо: 54

17. Унгар

Өнгөрсөн жил Унгар улс 20 дугаар байрт бичигдэж байсан бол энэ жил гурван байраар ахиж, 17 дугаарт эрэмбэлэгдэж чаджээ. Хэрэв Унгар нь дунд сургуулийн багш сурагчдын сурагчдын харьцааг хамгийн дээд хэмжээнд байлгаж чадвал шилдэг 15-д багтаж магадгүй юм.

Үнэлгээний оноо: 52

18. Эстон

Эстон улс мөн 2018 онд топ 20-д эрэмбэлэгдэж чадаагүй байна. Тэгвэл энэ жил 18 дугаар байрт бичигдэж чаджээ. Хэрэв бага, дунд сургуулийн сурагчдын элсэлтийн төвшин, олон улсын шалгалтын оноо өндөр байгаа гэх мэт үзүүлэлтүүд дээрээ илүү түлхүү ажиллавал ранкаа ахиулж магадгүйг судлаачид онцолсон байна. Ранкаа ахиулахад нөлөөлсөн гол үзүүлэлт нь бага ангийн сурагчдын сургалтын гүйцэтгэл өндөр байсан явдал ажээ.

Үнэлгээний оноо: 50

19. Франц

Бага ангийн сурагчдын элсэлтийн төвшин хамгийн өндөр байгаа нь Францыг шилдэг 20-д оруулжээ. Хэрэв илүү шаргуу ажиллаж, боловсролын системдээ ухаалаг хөрөнгө оруулалт хийж чадвал шилдэг 20-д байр сууриа хадгалан үлдэж чадна. Магад одоогийн Засгийн газар нь боловсролын системд илүү их анхаарал тавьж, хөрөнгө оруулалт хийж байгаа учраас 2020 он гэхэд эхний 10-т орох боломжтойг ч мэргэжилтнүүд тодотгож байна.

Үнэлгээний оноо: 50

20. АНУ

Мужийн Засгийн газар шилжсэн тул 20 дугаар байранд бичигджээ. Өнгөрсөн онд боловсролын системийн үзүүлэлтээрээ долдугаар байрыг эзэлсэн боловч энэ онд ранкаа хадгалж чадаагүй байна. Шалгуур үзүүлэлтүүд нь АНУ ранкаа ахиулах эсвэл ухарч, байр сууриа алдах магадлалтай байгааг харуулж байгааг судлаачид онцолжээ.

Үнэлгээний оноо: 47

 

Эх сурвалж: "FOUR SEASONS" сэтгүүл, 65 дахь дугаар