Ерөнхий боловсролын сургуулиудад хэрэгждэг "ИРГЭН" төслийн зарлагджээ

2019-09-04

АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр World Learning, Иргэний Боловсролын Төв (ИБТ), Бүгд Найрамдахчуудын Хүрээлэн хамтран “Залуучууд Ардчилалд хувь нэмрээ оруулна” (LEAD Mongolia) хөтөлбөрийг 2016 оноос эхлэн хэрэгжүүлж байна.

Уг төслийн хүрээнд ИБТ нь 2019-2020 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуулиуд дээр “Иргэн төсөл”-өө үргэлжлүүлэн  хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

“Иргэн төсөл” нь сурагчид өөрсдийн тулгамдсан асуудлыг тодорхойлон, нотолгоо баримтад тулгуурлан төрийн бодлогод нөлөөлөх замаар асуудлыг шийдвэрлэхэд суралцах явц юм. Иргэний боловсрол, түүх, нийгмийн ухааны болон анги удирдсан багш нар Иргэн төслийн сургагч багшийн сургалтад хамрагдаж өөрийн сурагчдад уг аргачлалыг заан анги эсвэл багаар тодорхой асуудлыг сонгон авч ажиллаж, асуудлыг оролцооны аргаар шийдвэрлэж сурна.

Иргэн төслийн хамрах хүрээ, хугацаа:

Иргэн төслийг Улаанбаатар хот болон бусад аймаг, хот, сумдын 80 сургуульд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд иргэн төслийн сургагч багш нарыг 2019-2020 оны хичээлийн жилийн эхэнд бэлтгэнэ. 2019 оны 9 сард сургуулийн сонгон шалгаруулалтыг хийж,  10 сараас эхлэн дараагийн хичээлийн жилийн туршид сонгож авсан 80 сургууль Иргэн төслийг хэрэгжүүлж эхэлнэ.

“Иргэн төсөл”-д хэрхэн бүртгүүлэх вэ?

Энэ хичээлийн жилд Улаанбаатар хотоос 15 сургууль шинээр оролцох боломжтой тул “Иргэн төсөл”-д оролцох хүсэлтээ илэрхийлсэн албан бичиг болон мэдээллийн хуудсыг бөглөн Иргэний Боловсролын Төвд шуудангаар эсвэл [email protected] хаягаар 2019 оны 9-р сарын 15-ний дотор ирүүлнэ үү. Хуучин сургуулиуд оролцох эсэхээ мэйлээр болон групп рүү мэдэгдэнэ үү.

Холбоо барих:  Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Автозамчдын гудамж, Хасвуу Плаза, 1-р давхар 102 тоот (1-р төрөх эмнэлгийн зүүн урд талд,Сэлбэ голын баруун эрэгт ), Иргэний Боловсролын Төв                   

Утас: 313619

Байгууллагын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг http://www.cce.mn/ www.facebook.com/cce.mongolia линкээр орж авна уу.

Төслийн удирдамж, мэдээлийн хуудсийг дараах линкээр татаж үзнэ үү! https://drive.google.com/file/d/18sICgdH6p9mzeyd-JeP6TmC0146G-WiB/view