Хүүхдээ гар утсаар тоглуулахгүй байх 10 шалтгаан

2019-09-04

Гар утас, таблет, компьютер зэргээр өдөрт 4 болон түүнээс дээш цаг тоглодог 3-5 насны хүүхдүүдийн хувьд маш хүнд төрлийн харилцааны эмгэгтэй болдог гэнэ. Мөн өсөлт хөгжил нь удаашрах эрсдэлтэй байдаг аж.  

Тиймээс эмч, мэргэжилтнүүд эцэг эхчүүдийг хүүхдээ 12 нас хүрэхээс өмнө гар утас болон бусад төстэй төхөөрөмжүүдээс хол байлгахыг уриалжээ. Тэгвэл энэ бүхнээс хүүхдээ яагаад хол байлгах ёстой вэ. Энэ талаар таны заавал мэдэх ёстой 10 ШАЛТГААНЫГ танилцуулъя.

1.Гар утасны нөлөө нь 0-2 насны хүүхдийн тархины тогтмол хөгжилд сөргөөр нөлөөлдөг.
2.Эдгээр нь хөдөлгөөнийг хязгаарлаж биеийн хөгжлийг удаашруулах талтай.
3.Телевиз компьютер нь хүүхдийг илүүдэл жинтэй болгодог.
4. Унтахаасаа өмнө телевиз, компьютер үздэг хүүхдүүд нойрны дутагдалд ордог.
5. Хэт их технологийн хэрэглээ нь хоолны дуршил, ааш авирт сөргөөр нөлөөлдөг.
6. Тоглоом, кинон дээр гардаг хүчирхийлэл нь хүүхдийг ууртай уцаартай болгож сэтгэлзүйн хувьд эмгэгтэй болгодог.
7. Хэт их бичлэг, тоглоом, хүүхэлдэй үзэх нь хүүхдийн ой санамж, төвлөрөх чадварыг бууруулдаг.
8. 8- 18 насны хүүхдүүдийн 10% нь технологийн төрөл бүрийн хэрэглээнд хүчтэй донтож байна.
9. Электрон төхөөрөмжөөс ялгарч буй цацрагт тогтмол хордох.
10. Технологийн тусламжтай хүмүүжсэн, суралцсан хүүхдүүдийн мэдлэг тогтворгүй.

Цаашлаад Шведийн Леннарт Харделл (Lennart Hardell) нарын эрдэмтэд судалгаагаараа гар утсыг чихэндээ ойр байлган хэрэглээд байвал тархины хавдар үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ. Гар утас болон утасгүй телефоны өндөр давтамжит цахилгаан соронзон туяа энэхүү эрсдэлийг бий болгодог байна.

Хүүхдийн бие махбодийг томчуудынхтай харьцуулахад бодисын солилцоо идэвхтэй явагддаг учраас эмзэг, яс нь нимгэн, эсүүд олноороо хуваагдан өсөлт эрчимтэй явагддаг. Судлаачид хүүхдийн тархины яс томчуудыг бодвол нимгэн тул цахилгаан соронзон туяа амархан нэвтэрч орох боломжтой гэж үздэг бөгөөд иймд хүүхдээ түүнээс хамгаалахыг анхааруулсаар байна. Судалгаагаар гар утасны туяа мөн хүүхдийн эсийн хөгжилд сайнгүй нөлөө үзүүлдэг нь баттай тогтоогджээ.

Эх сурвалж: www.ugluu.mn