Улсын хэмжээнд 51 сурагч элсэлтийн ерөнхий шалгалтаа 100% гүйцэтгэжээ

2019-06-25

2019 оны Элсэлтийн ерөнхий шалгалт энэ сарын 17-20-ны хооронд орон даяар явагдаж дууслаа. Боловсролын Үнэлгээний Төвөөс элсэлтийн ерөнхий шалгалтын дүнг хичээл тус бүрээр цахим хуудсандаа байршуулан хүргэж байна. Энэ жилийн ЭЕШ нь анх удаа шилэн технологи ашиглан шалгуулагчдын дүнг гаргасан гэдгээрээ онцлогтой бөгөөд энэ жил 18130 шалгуулагч бүртгүүлсний 80.2 хувь нь энэ оны төгсөгч 19.8 хувь нь өмнөх оны төгсөгч байжээ. Дашрамд дурдахад энэ жил элсэлтийн ерөнхий шалгалтаа 100% гүйцэтгэсэн сурагч улсын хэмжээнд 51 байгаа аж. 

ЭЕШ-ыг:

  •  А.Оноо - Анхны оноо,
  • Х.Оноо - Хэмжээст оноо,
  • Про - Проценталь,
  • А.Ч.И - Амжилтын чанарын индекс гэсэн 4 үзүүлэлтээр харуулдаг билээ. 

Та нийт хичээлийн дүн, шалгуулагчдын онооны жагсаалтыг харах бол http://list.eec.mn/ холбоос дээр дарна уу!

Зөвхөн өөрийнхөө дүн оноог харах бол бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан http://eec.mn/ цахим хаягны шалгуулагчийн булангаар нэвтэрч харах боломжтой.