Элсэлтийн ерөнхий шалгалт авах сургуулиудыг тогтоожээ

2019-06-03

Элсэлтийн ерөнхий шалгалтыг зохион байгуулах шалгалтын төвүүдийг эцэслэн тогтоожээ. Улаанбаатар хотод шалгалтын 10 төв ажиллах бол орон нутаг тус бүрт нэг төв ажиллах юм байна. 

Тодруулбал,Улаанбаатар хотод байгаа 10 төвд 2, 24, 28, 45, 48, 52, 84 -р сургууль болон Монголын үндэсний их сургуулийн байранд зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Өмнөх оны төгсөгчид буюу дахин ЭЕШ өгөгчид  5 болон 23-р сургуульд өгөх юм. 

Орон нутагт шалгалт авах сургуулиуд: 

  • Архангай аймагт Хүмүүн цогцолбор сургуульд,
  • Баян-Өлгий аймагт 3-р сургуульд,
  • Баянхонгор аймагт Номгон цогцолбор сургуульд,
  • Дархан -Уулд Оюуны ирээдүй,
  • Дундговьд Эрдмийн далай цогцолбор сургуульд,
  • Завханд МУИС-ийн харьяа Эдийн засгийн сургуульд,
  • Орхон аймагт 4-р сургуульд,
  • Хөвсгөл аймагт Ирээдүй 21-р зуун сургуульд.
  • Багануур Гүнгалуутай цогцолбор сургуульд өгөх бол үлдсэн аймгуудад аймгийн төвийн 1-р сургуульд тус тус өгөх юм байна.