Күнз бага сургууль 1-4 дүгээр ангидаа элсэлт авч байна

2019-05-29

Ерөнхий боловсролын Күнз сургуулийн 2019-2020 оны хичээлийн жилийн 1-4 дүгээр ангиудад суралцахыг хүсэж буй эцэг эхчүүдийн анхааралд: 

1. Бүртгэлийн мэдээлэл
1.1. Бүртгэлийн хугацаа 2019 оны 05 сарын 20-ны өдрөөс 2019 оны 5 сарын 30-ны өдрийг дуустал авна. 
1.2. Ажлын өдөр 10:00-17:00цагийн хооронд сургуулийн байранд хүүхдээ дагуулан ирж бүртгүүлнэ. 
1.3. 1 дүгээр ангид элсэгчдтэй ярилцлага хийнэ, 2-4 дүгээр ангийн элсэгчдээс шалгалт авна. 
1.4. 1 дүгээр ангид элсэгчид нь 2013.01.01-2013.12.31-ны хооронд төрсөн байх
1.5. Бүртгүүлэхээр ирэхдээ доорх бичиг баримтыг авчирна. 
-Хүүхдийн цээж зураг 2%
-Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар 
-Эцэг эхийн иргэний үнэмлэхний хуулбар

2. Шинээр элсэгчдийн тоо
-1-р анги: 40 хүүхэд
-2-р анги: 3 хүүхэд
-3-р анги: 4 хүүхэд 
-4-р анги: 3 хүүхэд тус тус шалгаруулж авна.

3. Төлбөрийн мэдээлэл
3.1. Сургалтын төлбөр 4,500,000₮
3.2. Өдөр өнжүүлэхийн төлбөр 250,000₮/сар, 20 хоногоор тооцов.

Холбоо барих
Утас: 90225055, 70145055
Веб: www.kunz.mn
Мэйл: [email protected]
Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот,Сүхбаатар дүүрэг, 6-р хороо,46/1 байр /Залуучууд зочид буудлын баруун тийш 50м Нийслэл Аудитын чанга урд Күнз Бага Сургууль/

Ерөнхий боловсролын Күнз сургуулийн захиргаа