ДХИС-ийн харьяа ахлах сургуульд зөвхөн 9 дүгээр анги төгсөгчдийг сонгон шалгаруулж авна

2019-05-23

АНУ, Япон, Солонгос, Тайван, Малайз, Орос зэрэг дэлхийн өндөр хөгжилтэй улс орны Их сургуулиуд нь харьяа ахлах сургуулийнхаа сургалтын үйл ажиллагааг тусгай хөтөлбөрөөр зохион байгуулдаг туршлагаар Монгол улсын томоохон их сургуулиуд нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцсэн өндөр мэдлэг чадвар, зөв харилцаа, хандлага бүхий боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор сургалтын хөтөлбөрөө ахлах сургуулиас нь эхлэн шаталсан байдлаар зохион байгуулахаар төлөвлөж, хэрэгжүүлснээр оюутан, суралцагчид мэргэжлийн чиг баримжаатай болох, судалгааны арга барилд бие даан суралцах, сургалтын чанар дээшлэх зэрэг үр дүнтэй байдаг нь сургалтын практикт нэгэнтээ батлагдсан зүйл юм.

Дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж, үр дүнгээ харуулсан боловсрол сургалтын байгууллагын энэхүү шаталсан тогтолцоог манай Дотоод хэргийн их сургууль хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. Үүний тодорхой нэг жишээ бол Их сургууль маань дэргэдээ Ерөнхий боловсролын ахлах сургуультай болсон явдал юм.

Сургуулийн талаар подкаст сонсох: 

Ахлах сургуульд элсэхийг хүссэн суралцагчид нь:

  • Тус сургуульд суралцах чин хүсэл тэмүүлэлтэй;
  • Зан суртахууны зөв хүмүүжилтэй;
  • Суурь өвчингүй, бие эрхтний хөгжил зөв, эрүүл чийрэг байх;
  • Суурь боловсрол эзэмшсэн байх, суурь боловсролын гэрчилгээний үнэлгээний дундаж 85% ба түүнээс дээш байх гэсэн нийтлэг шаардлагыг хангасан байна.

Элсэлт авах анги: Зөвхөн 9 дүгээр анги төгсөж, суурь боловсрол эзэмшсэн суралцагчийг 10 дугаар ангид элсүүлэн суралцуулах шалгаруулалтыг зохион байгуулна. 11, 12 дугаар ангид элсэлт авахгүй болохыг анхаарна уу. Элсэн суралцах суралцагчийн хүйсийн харьцаа: Нийт элсэгчийн гуравны хоёр хувьд эрэгтэй, гуравын нэгд эмэгтэй суралцагчийг шалгаруулж авна.

Элсэлтийн бүртгэл, элсэлт зохион байгуулах газар:

Тухайн хичээлийн жилийн 08 дугаар сарын эхний 7 хоногт элсэлтийн шалгалтын тов, сонгон шалгаруулж авах суралцагчийн тоо, сургалтын төлбөрийн хэмжээ, ДХИС, ахлах сургуулийн цахим болон нүүр хуудаст байршуулж, олон нийтэд мэдээллийг нээлттэй хүргэж, элсэлтийн шалгалтыг их сургуулийн төв байранд зохион байгуулна.

Тайлбар: Сургалтын төлбөрийн хэмжээг тухайн хичээлийн жилд их сургуулийн захирлын тушаалаар тогтоодог журамтай. 2017-2018 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн хэмжээ 1.500.000 төгрөг байсан.

Дээр өгүүлсэн нийтлэг шаардлагыг хангасан элсэхийг хүсэгчид бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлсэн байна. Үүнд:

  1. Иргэний үнэмлэхний хуулбар /16 нас хүрээгүй бол төрсний гэрчилгээний хуулбар/;
  2. Суурь боловсролын гэрчилгээ эхээрээ, хуулбарын хамт;
  3. Суралцагчийн хувийн хэрэг;
  4. Харьяа дүүргийн эрүүл мэндийн төвийн үзлэгт хамрагдсаныг нотлох эрүүл мэндийн хуудас;
  5. Эцэг эх, асран хамгаалагчийн талаарх цагдаагийн тодорхойлолт;
  6. 3*4 хэмжээтэй цээж зураг 4 хувь;

Та бүхэн элсэлттэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг тус сургуулийн 70155019 утсаар лавлаарай. 

Хаяг: Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Хилчний гудамж, Дотоод хэргийн их сургуулийн төв байр

Сургуулийн Фэйсбүүк хаяг:  https://www.facebook.com/UniversityofInternalAffairs/