ЕБС-ийн сурагчдын улсын шалгалтын ХУВААРЬ

2019-05-23

ЕБС-ийн 2018-2019 оны хичээлийн жил дуусаж, улсын шалгалтууд ирэх даваа гарагаас эхлэх гэж байна. 5, 9, 12 дугаар ангийнхан улсын шалгалттай бөгөөд улсын шалгалтаа өгсний дараагаар амрах юм.

Бусад ангиудын тухайд БСШУСЯ-наас гаргасан хуваарь ёсоор  6 дугаар сарын 1-нээс амарч эхэлнэ.

Тодруулбал. I-II ангийн сурагчид 6 дугаар сарын 1-нээс, ХIII-V ангийн сурагчид 6 дугаар сарын 8-наас амрах бол VI-XII ангийнхан 6 дугаар сарын 15-наас эхлэн амарна.

Хөдөө, орон нутгийн сурагчдын амралт нийслэлийнхтэй ижил байх аж.