Монгол АНУ-ын хамтарсан сурагч солилцооны хөтөлбөрийн бүртгэл эхэллээ

2019-05-13

Монголын "Дөрвөн навч" хүүхэд залуучуудын байгууллагаас Америкийн нэгдсэн улсын Ваёминг (Wyoming) мужийн  "Дөрвөн навч" байгууллагатай хамтран  АНУ-д сурагч солилцооны хөтөлбөрийг дөрөв дахь жилдээ зохион байгуулах гэж байна. 

Уг хөтөлбөр нь сурагчдын хэлний мэдлэгийг сайжруулах, өөргийгөө хөгжүүлэх, багаар ажиллах чадварт суралцуулах давуу талтай. Хөтөллбөрт хамрагдсан сурагчид  АНУ-ыг зорин тухайн улсын түүх соёл, ёс зан заншил,  боловсрол  их дээд сургууль, номын сан, түүхийн дурсгалт газрууд, шинэ зочин айлын аж амьдрал, байгаль орчин, хөгжил дэвшилтэй танилцаж туршлага судлах юм. 

Тус сурагч солилцооны хөтөлбөрийг 2011, 2012, 2013, 2017 онуудад зохион байгуулагдаж байсан бөгөөд  АНУ-ын 10 мужийн 55 америк хүүхэд, Монгол улсаас Улаанбаатар хот болон 8 аймгаас нийт 55 монгол хүүхэд, мөн Монгол, Америк талуудаас нийт 12 хариуцагч багш нар оролцож байсан билээ. 

Энэ удаагийн хөтөлбөрт ахлах ангийн 16-18 насны 8 сурагч, 2 багшийн хамт хөтөлбөрт оролцох юм. 

Хөтөлбөрт оролцогчдод тавигдах шаардлага:

  • 15-18 насны ахлах ангийн сурагч, их дээд сургуулийн 1-р курсын оюутан
  • Нээлттэй, шинэ орчинд дасан зохицох чадвартай, бие даасан, хариуцлага хүлээх чадвартай
  • Хэлний мэдлэг тухайн орны хэлийг сурах сонирхолтой, өөрийгөө илэрхийлэх, танилцуулах, харьцах чадваратй байх
  • АНУ-ын гэр бүлийн дүрэм журмыг дагаж мөрдөн, үйл ажиллагаанд оролцон нэг гэр бүлийн гишүүд болон амьдрах хүсэлтэй байх
  • Хөтөлбөрт оролцож байгаа Монгол сурагч нь Монголын 4-Н  байгууллага дээр бие даасан эсвэл хамтран нэг хөтөлбөрийг хэрэгжүүлэх, сайн дурын ажилд оролцох, өөрийгөө хөгжүүлэх боломжинд суралцах

Хөтөлбөрийн ач холбогдол:

  • Ирээдүйд АНУ-д тэтгэлгээр суралцах анхны алхам
  • Монгол улсаа таниулах сурталчлах, шинэ хөгжлийг илэрхийлэх
  • Англи хэлний мэдлэгээ сайжруулах, шинэ боломж гарц нээгдэх
  • Америк соёл, амьдралын хэв маягтай танилцах
  • Хувь хүний хөгжилд маш эерэг үр дүнг үзүүлдэг бие даах чадвар, өөрийгөө илэрхийлэх, харилцааны ур чадварт суралцах
  • Олон шинэ найз нөхөдтэй болох
  • Шинэ газар очих, олон сонирхолтой зүйлийг үзэх, сурч мэдэх

Хөтөлбөрийн хэрэгжих хугацаа:

              2019 оны 6-р сарын 27-ноос 7-р сарын 28 хүртэл үргэлжилнэ.

  • Хөтөлбөрт оролцсон сурагчид хэлний бэлтгэлд хамрагдах
  • Хөтөлбөрт оролцож байгаа сурагчид гэрээ байгуулан АНУ-д сонгогдсон зочин айлдаа байрлана.
  • АНУ-ын солилцооны хөтөлбөр хариуцсан багийн хөтөлбөрийн дагуу хөтөлбөрт оролцоно.
  • Сурагч солилцооны хөтөлбөр нь 2 улсад явагдана. Монгол улсад ирсэний дараа Америк хүүхдүүд зочин айлдаа байрлан манай байгууллагын хөтөлбөрийн дагуу сурагчид хөтөлбөрт оролцоно.
  • Монголд байх хөтөлбөрийг  манай багийн гишүүд  танилцуулж Америк сурагч Монгол айлдаа байрлан амьдарна.

Монгол дахь үйл ажиллагааны дараалал:

  • Бүртгэл – анкет бөглөх /Сурагчид утсаар бүртгүүлнэ 96054288, 86045558
  • Ярилцлага
  • Түвшин тогтоох тест
  • Чиг баримжаа олгох хөтөлбөр семинарт хамрагдах / Хэлний мэдлэгээ сайжруулах, элчинд орох ярилцлаганд бэлтгэх, Монголы улсынхаа онцлог түүхийн талаар судлах, мэдээлэл бэлтгэх/
  • Хөтөлбөрт сонгогдсон сурагчид Элчинд виз мэдүүлэх
  • Хөтөлбөрт оролцогчдын гэртээ танилцах гэрээ байгуулах
  • Зорьсон орон руугаа нисэх
  • Буцаж ирээд америк сурагчидтайгаа хөтөлбөрт оролцох
  • Хөтөлбөрт оролцсон тухайгаа тэмдэглэлээр бусад гишүүдтэй танилцуулах, өөрийн туршлагаа шинэ гишүүдэд танилцуулах

Хөтөлбөрийн зардал

  • Элчинд визний хураамж
  • 2 талын онгоцны тийз төлбөр
  • Элчинд визэнд оруулах материал бүрдүүлэлт үйл ажиллагааны зардал
  • Чиг баримжаа олгох сургалтын үйл ажиллагааны зардал
  • Эрүүл мэнд болон гэнэтийн ослын даатгал
  • Хөтөлбөрийн монголд байх үеийн зардлууд үзвэр үйлчилгээ тоглолт, автобус унааны зардал, үдийн цай хоол, амралтын газар байрлах байр хоол, хээрийн аялал зэрэг 14 хоногийн хугацаанд хөтөлбөрт оролцох үеийн зардлууд багтсан болно.

Сурагч өөрөө ямар зардлыг хариуцах вэ?

  • Гадаад паспорт авах, хугацаа сунгалттай холбоотой зардал
  • Гаалийн татвар илүү тээсэн ачааны үнэ
  • Сурагчийн хувийн хэрэглээний мөнгө
  • Даатгалын сангаас олгодоггүй эмнэлгийн үйлчилгээний төлбөр, эмийн зүйл, нүдний шил
  •  

.

Хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг: 96054288, 86045558