Фулбрайтын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл дуусахад 10 хоног үлдлээ

2019-05-10

АНУ-ын Засгийн газрын санхүүжилттэй Фулбрайтын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэлжээ. 

Фулбрайтын Оюутны хөтөлбөр нь Монгол Улсад 1994 оноос хэрэгжиж эхэлсэн ба жилд 4-5 оюутан хамрагддаг. 2011 оноос Монгол Улсын Засгийн газартай хамтарсан хөтөлбөрийг эхлүүлснээс хойш АНУ-ын ЭСЯ-аас тус хөтөлбөрийг жилд хоёр удаа зохион байгуулж, жилд дунджаар 13-15 оюутан хамрагддаг билээ.

Мөн өндөр ур чадвартай эрдэмтдэд зориулагдсан (Ph.D.) эсвэл мэргэжлийн Дээд боловсролын институтууд, сэтгүүлчид, холбогдох мэргэжлийн хүмүүсийг АНУ-ын байгууллагад мэргэжил дээшлүүлэх чиглэлээр докторын зэрэг олгох сургалтыг санал болгодог юм. 

Хөтөлбөрийн өргөдлийг 2019 оны 5-р сарын 20-ны /Даваа гарагт/ 08:30 цаг хүртэл хүлээн авах юм. 

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.