Хүүхдийн парк зуны улирлын нээлтээ энэ БААСАН гарагт хийнэ

2019-04-30

Үндэсний соёл амралтын хүрээлэн /ҮСАХ/ буюу Хүүхдийн парк тавдугаар сарын 3-5-нд Зуны улирлын нээлтээ хийх гэж байна. 

Нээлтийн үеэр багачуудад зориулсан тайзны хөтөлбөрүүд тоглогдохоос гадна бүх тоглоом 50% хямдралтай байх юм байна. 

Тайзны хөтөлбөр: 
- Хүүхдийн жүжиг 
- Циркийн үзүүлбэр 
- Хүүхэлдэйн жүжиг
- Хөгжилтэй тэмцээн уралдаан 

Дэлгэрэнгүй мэдээллийг: 11-326020 утсаар лавлаарай.