Австрали: Сурагчдын 94 хувь нь үндэсний стандартыг хангасан байдаг

2019-04-05

-Олон улсад жишиг Боловсролын стандарттай Австралийн тухай-

Австралийн боловсролын тогтолцоо нь нэгдсэн стандарт баримталдаг гэдгээрээ ихэнх улс орнуудаас ялгаатай. Австралийн Боловсролын Нэгдсэн Стандарт нь нийт 10 түвшнээс бүрдэх ба бага, дунд, ахлах сургуулиас эхлээд бүх түвшний боловсролыг стандартчилсан бөгөөд зэрэг ахих, шилжин суралцах цаашдын карьераа төлөвлөхөд маш хэрэгтэй байдаг.

Австралийн боловсролын тогтолцоо нь бага, дунд, дээд боловсрол олгодог.

Сургуулийн боловсрол (Бага, дунд)

Сургуулийн боловсрол нь Австрали даяар ижил төстэй бөгөөд бүс нутаг хооронд бага зэргийн ялгаатай байдаг. Сургуулийн боловсрол (анхан болон дунд) нь зургаа, зургаагаас (1-ээс 9 хүртэлх насны хооронд) байх ёстой. Сургуулийн боловсрол нь 13 жил бөгөөд дараахь байдлаар хуваагдана:

  • Бага сургууль – 7-8 хүртэлх эсвэл  6-7 анги. Үүнд цэцэрлэг, бэлтгэл бүлгээс эхлэн хамаарна.
  • Дунд сургууль - 3-5 жил, 7-10 анги эсвэл 8-10 анги хамаарна.
  • Ахлах сургууль - 2 жил, 11, 12-р ангиуд багтана.

Дээд боловсрол

Дээд боловсрол нь дээд боловсрол (их дээд сургуулиудыг оруулаад), мэргэжлийн боловсрол, сургалт (VET) зэрэг багтана.

Үндсэн хэл

Англи хэл бол Австралийн боловсролын систем дэх албан ёсны хэл юм. Тус улсын ихэнх сургуулиуд сурагчдад дор хаяж хоёр хэл эзэмшүүлдэг бөгөөд өөр олон хэл сурах хөтөлбөрийг ч санал болгодог.

Австрали улс нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг боловсролын системтэйгээс гадна иргэд  нь маш эелдэг, амьдрах таатай нөхцөлтэй орон гэгддэг. Тус улсын багш нарын заах арга зүйн чадвар, сургалтын чанар аль ч улсад хүлээн зөвшөөрөгддөг. “Better Life Index”-д 10-аас 9,3 оноо авсан нь амьдрах нөхцөл хэр таатай гэдгийг нь шууд баталдаг.

Анхан шатны сургуулиуд манай улсын адил бичиг үсгийн мэдлэг, тоон болон нийгмийн ур чадварыг хөгжүүлэхэд анхаардаг. Өөрөөр хэлбэл, танин мэдэхүйн болон суурь мэдлэг олгох хичээлүүд орно.

12 дугаар ангиа төгсч буй сурагчид  дээд сургуульд орохдоо бэлдэж, мэргэжлээ сонгодог. Улмаар сургуулиа амжилттай төгссөн сурагчид сертификат олгоно. Тэд цаашид дээд сургуульд юм уу мэргэжлийн сургалтын төвд элсэн суралцана.

Мөн АНУ-ын адил улсын өмчийн, хувийн өмчийн, шашны гэсэн сургуулиуд үйл ажиллагаа явуулдаг. Бусад орны жишгээр хувийн сургууль төлбөртэй. Улсын сургуулийн зардлыг төрөөс хариуцдаг.

Үндэсний хөтөлбөр ба үнэлгээ

Дээр дурдсанчлан Австралийн боловсролын нэгдсэн стандартыг гол тодотгогч нь АСARA  буюу Австралийн сургалтын хөтөлбөр, үнэлгээ тайлагналын газар юм.  ACARA нь 2005 онд байгуулагдсан ба ерөнхий боловсролын сургуулиудад зориулсан үндэсний хөтөлбөрийг баталдаг. Мөн чиглэл, дүрэм, заавар өгч, бүх сургууль, цэцэрлэгийн сургалтын үр дүнг нийтэд танилцуулж, тайлагнадаг газар юм.

Тус газраас Австралийн үндэсний стандартчилагдсан сургалтын хөтөлбөрийг 2012 онд эхлүүлсэн билээ.  Энэ хүрээнд Үндэсний Үнэлгээний Хөтөлбөрийг баталж, бичгийн хэл, тооны ухааны шалгалтыг /NAPLAN/ 3, 5, 7, 9-р ангийн сурагчдаас жил бүр авдаг байна.

• NAPLAN нь хүүхдүүдийг сургуульдаа ахиц дэвшил гаргахад шаардагдах ур чадварыг шалгадаг. Жишээлбэл, NAPLAN нь

  1. унших
  2. бичих
  3. хэлний конвенц (үсэг, дүрэм, цэг таслал)
  4. Тооны шалгалт авах бөгөөд сургуулийн сургалтын хөтөлбөр нь хүүхдийн нас, сэтгэхүй болоод боловсролын нэгдсэн стандартад нийцэж байгаа эсэхийг шалгадаг.

Улсын хэмжээнд, жил бүрийн тавдугаар сард хоёр дахь долоо хоногт шалгалтыг авдаг.  2016 оны NAPLAN-ийн үр дүнгээс харахад Австралийн сурагчдын  94 хувь нь нас / үе шатандаа үндэсний стандартыг хангасан гэсэн үнэлгээ авсан байна.