Глобал олон улсын сургуулийн 2019-2020 оны хичээлийн жилийн бүртгэл эхэллээ

2019-04-04

Глобал олон улсын сургуулийн 2019-2020 оны хичээлийн жилийн бүртгэл эхэллээ. Глобал олон сургуулийн төгсөгчид нь олон улсын болон үндэсний бүрэн дунд боловсролын хос гэрчилгээтэй төгсөнө. Тус ургуульд элсэн суралцахыг хүссэн сурагчид мэдлэг, чадварын шалгалт өгөх бөгөөд шалгалт нь бага, дунд, ахлах ангиар ялгаатай. Элсэлтийн шалгалт 2019 оны 5 дугаар сарын 04- нд 10 цагт тус сургуулийн байранд болох аж. 

Шалгалт авах хичээлүүд: 

1. II - IV ангийн сурагчид Математик, Монгол хэлний шалгалт
2. V - IX ангийн сурагчид Англи хэл, Математик, Монгол хэлний шалгалт
3. X-XII ангийн сурагчид Англи хэл, Математик, Монгол хэлний шалгалтыг заавал, Байгалийн ухаан, Нийгмийн ухааны хичээлүүдээс 1 - ийг сонгож өгнө.Шалгалтад орохын өмнө элсэлтийн шалгалтын хураамж 25000 төгрөгийг Хаан банк 5133145451 Глобал ОУДС дансанд тушаагаад баримтаа авчирна.

Тэнцсэн сурагчдад бүртгэгдсэн цахим шуудангийн хаягаар хариуг илгээнэ.

Элсэлтийн шалгалтад орж, манай сургуульд суралцахыг хүсвэл дараахь асуултад хариулан бидэнд илгээнэ үү?

Дэлгэрэнгүй мэдээллийг 77212288, 99165742 утсаар холбогдож аваарай.

Дараах линкээр орж бүртгүүлээрэй. Бүртгүүлэх ХОЛБООС